ШУТИС-ийн оюутанууд ойгоороо хэн болохоо харуулна

 

                

ШУТИС-ийн оюутанууд ойгоороо

хэн болохоо харуулна

       Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр оюутнууд нь гэмт хэрэгт хамгийн их өртсөн сургуулийн нэг нь ШУТИС байсан. Энэ нь нэг талаар хамгийн олон оюутантай буюу тус сургуулийн бvрэлдэхvvн харъяа 17 сургууль 20 гаруй мянган оюутан суралцдагтай холбоотой болов уу. Харин энэ жил тус сургуулийн 50 жилийн ой тохиож байгаа. Их ойгоо угтаж, энэ жил нэг ч оюутан гэмт хэрэгт холбогдуулахгvй, гэмт хэргийн зөрчилгvй, бусад их дээд сургуулиудад аль ч талаараа манлайлагч байх зорилготойгоор оюутнууд өөрсдөө санаачлан нэгэн клуб байгуулжээ. Энэ нь ШУТИС-ийн оюутны холбооны дэргэд “Соёмбо” хэмээх нэгэн клуб. Өнөөдөр  нээлтээ хийсэн уг клуб нь оюутнуудын ёс суртахууныг төлөвшvvлж, нийгэмшvvлэх тал дээр тvлхvv анхааран vйл ажиллагаагаа явуулах зорилготой юм байна. Хэдийгээр албан ёсны нээлтээ энэ өдөр хийсэн ч vйл ажиллагаагаа эхлээд хоёр сар гаруй хугацаанд өнгөрөөд байгаа аж. Энэ хугацаанд орой vдшийн цагаар сургууль дээр архидан согтуурах, ил задгай тамхи татах зэрэг зvй бус vйл ажиллагааны эсрэг нэлээд ажил зохиож багагvй vр дvнд хvрээд байгаа төдийгvй оюутны халаасны хулгайчдыг илрvvлжээ. Уг клубыг vvсгэн байгуулагч нь ШУТИС-ийн дөрвөн оюутан аж. Харин сайн дурын гишvvдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Клубын нээлтийн vеэр ШУТИС-ийн авъяаслаг оюутнууд ая дууны мэндчилгээ хvргэсний зэрэгцээ уг клубээс оюутнууддаа зориулан “Нэг л алдвал” хэмээх ухаарал хайрласан кино vзvvлсэн нь нээлтэд оролцсон оюутнуудад нэгийг бодуулсан нь дамжиггvй юм.
 “Монголын мэдээ” сонин, 2009-02-19, ¹35, 36, (2608, 2609), 15-р нvvр, Брловсрол

                                      Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал