2011 оны 10 сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг угтсан спортын тэмцээн уралдаан болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын Үндэсний номын сан, Хотын Төв номын сан, Салбар номын сан, Хүүхдийн номын ордон, ШУТИС-ийн номын сан, МУИС-ийн номын сан, ЭМШУИС-ийн номын сан, Их засаг их сургуулийн номын сан, Улаанбаатар их сургуулийн номын сан зэрэг 9 байгууллагын 180 гаруй тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр ур чадвараа сорилоо.
Тэмцээнд ШУТИС-ийн номын сангийн хамт олон багаараа оролцож
Шатрын эрэгтэй төрөлд Ж.Баатарсүрэн III байр хүрэл медаль, Наранбилэг эмэгтэй төрөлд II байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд Л.Анхзаяа ахлагчтай эмэгтэй баг I байр алтан медаль, гар бөмбөгийн төрөлд Ц.Цэндхүү ахлагчтай эмэгтэй баг II байр мөнгөн медаль, ширээний теннис-н эрэгтэй, эмэгтэй төрөлд Ж.Баатарсүрэн, Ц.Чанцал нар IV байруудыг тус тус эзэлж амжилт арвинтай оролцлоо.
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав