ШУТИС, Энержи ресурс ХХК-ны хамтын ажиллагаа үргэлжилж байна. Хамтын ажиллагааны хүрээнд явагддаг ШУТИС-ийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хоёр дахь удаагаа амжилтай зохион байгуулагдаж шилдэг оюутнууд 2011.10.20-нд тэтгэлэгээ гардан авлаа. Сэнтрал Тауэрт болсон Оюутны тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ыг төлөөлөн СБЗГ-ын дарга Н.Ганзориг оролцож тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа баяр хүргээд ШУТИС-ийг төгссөн залуу инженерүүдийн мэдлэг чадварыг үнэлэн Өмнөговийн “Ухаа худаг” дахь бүтээн байгуулалтанд оролцуулж буйд компанийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 3, 4-р курсын 260 гаруй оюутан хамрагдаж 17 оюутан тэтгэлэгт оюутан боллоо.

Мөн 1 оюутан тус компанийн нэрэмжит оюутнаар шалгарсан юм. Тэтгэлэгт оюутан нь 2011-2012 оны хичээлийн жилд сар бүр 70,000 төгрөгний тэтгэлэг хүртэх бол нэрэмжит оюутан нь төгсөн төгстлөө тэтгэлэг хүртэх мөн “Ухаа худаг” төслийн талбайд дадлага хийх боломжтой болж байгаа юм.

Энержи Ресурс ХХК-нь ШУТИС-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна Өмнөговь аймгийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжих, залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэх, оюутнуудыг орон нутагтаа ажиллах боломжоор хангах, говийн бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго бүхий “Говийн Ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийнхөө эздийг мөн тодрууллаа. Уг тэтгэлэгт ШУТИС-иас 6 оюутан мөн шалгарлаа.
Нийт тэтгэлэгт хөтөлбөрийн эзэддээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав