
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон наадмын нэг болох “Оюутны урлагийн XVIII их наадам”-ын эхний шат өнгөрөгч долоо хоногийн буюу гуравдугаар сарын 28, 29-нд боллоо. Оюутны урлагийн наадамд ШУТИС-ийн 10 бүрэлдэхүүн, нэг харьяа сургуулийн 540 оюутан залуус уран уншлага, гоцлол дуу, бүжиг, хөгжим, гоц үзүүлбэр, чөлөөт, цэнгээнт бүжиг (латин америк), хамтлаг дуу, жүжигчилсэн тоглолт зэрэг арван номинацаар авьяас чадвар мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдөж II шат буюу ШУТИС-ийн шилдгийн шилдэг Гала тоглолтод БАС-ийн 8 , БуХС- ийн 7 , ЭХС- ийн 6, ГУУС- ийн 6 ХШУС, ГХС-ийн хамтарсан баг 2, МеХТС-ийн 4, ЭрТС- ийн 3, ДаТС- ийн 1, МХТС- 2, ҮТС- ийн 1 үзүүлбэрүүд тус тус шалгарч оролцох эрхээ авлаа. Шүүгчид бүрэлдэхүүн сургуулийн багуудыг найруулга, тайзны соёл, цаг ашиглалт зэргийг харгалзан үзэж үнэлсэн юм.




БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв