Материалын Технологийн Сургуулийн докторант, тус сургуулийн Онолын физик, загварчлалын профессорын багийн багш Г.Мөнхсайхан 2011 оны 10-р сарын 19-ний өдөр шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Доржханд, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Сангаа нарын удирдлагаар “Нано хэмжээст нимгэн үед устөрөгч хадгалах судалгаа” сэдвээр Физикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.
Уг судалгааны ажил нь орчин үед эрчимтэй хөгжиж буй нанотехнологийн шинэхэн асуудлуудыг судлан асуудал дэвшүүлсэн шинэлэг хэлбэрийн ажил болсныг Эрдмийн зөвлөлийн гишүүд өндрөөр үнэлсэн байна.
Багш Г.Мөнхсайханд баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүсье.
МТС-ийн Эрдмийн зөвлөл
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв