“Гэгээн нас” яруу найргийн наадамд ҮТДС-ийн Б.Хүрэлсүх тэргүүлэв
ШУТИС-ийн Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны албанаас жил бүр зохион байгуулдаг “Гэгээн нас” яруу найргийн наадам 2011 оны 10 дугаар сарын 13-нд хурлын танхимд боллоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар  шүлэг найраглал бичдэг оюутан залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэднийг бие хүн болон төлөвшихөд түлхэц болдог юм.
 
Наадамд 18 оюутан оролцсоноос тэмцээний  нэгдүгээр байрыг ҮТДС-ийн Б.Хүрэлсүх, хоёрдугаар байрыг н.Алтаншагай, гуравдугаар байрыг НТС-ийн Б.Мөнхтуяа, тусгай байрыг ЭХИС-ийн Б.Батчимэг нар тус тус эзэллээ. Наадмын шүүгчээр МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир,  МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Баяржаргал, Яруу найрагч, сэтгүүлч Ш.Анхтуяа нар ажилласан. Шүүгчид наадмыг сонирхохоор ирсэн оюутнуудынхаа сонорыг өөрсдийн шүлгээр мялааж сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.
Гэгээн нас яруу найргийн тэмцээний гуравдугаар байрын шагналт Б Мєнхтуяа 
Алдаа
Чихэр єгєєд ижийгээ чи нэг удаа хуурч болно                                                                                     Чихэнд нь ээмэг зvvлгээд нvд  хужирламаар гангарааж болно    
Амттай vгсээр ижийгээ чи тэжээж болно 
Ааш нь хvрхээрээ нvvрээн буруулаад зандчиж болно
Хєгширчихєєєд зєнчихсэн гэж хашигчаж болно 
Хєх монголын хаврын салхи шиг ааштай гэж зандчиж болно 
Хэзээ нэгэн цагт єєрийгєє чи хєгшрєхгvй гэж бодвол 
 Хэн ч  бай дээрхийг хэрэгжvvлж бас болно 
Нартад чихэр жимсээр хуурахдаа сэтгэлийн тордохоо мартчихсан 
Намтар буяныг нь дуудахдаа нэрийг нь хасаад эх болгочихсон 
Тоонот гэрийнхээ нємєрт чимээгvйхэн нуугдуулж байхдаа 
Тоост хорвоогийн салхийг босготой нь зєрvvлээд зааглачихсан 
Хаш чулуун эрдмийн зvйлээр биеийг нь чимэхдээ сэтгэлийн марчихсан 
Харсан зvгтээ яв гэгчээр vрээрээн саатуулаад хориглочихсон 
Хамаг баярын бэлдэж єгчихєєд шинийн нэгэнд нь оройтоод золгочихсон 
Харийн хvнд сэтгэлээ єгчихєєд єєрєєсєє илvv ижийгээ шаналагсан 
Балгасан зvйлээ шингээж чадалгvй ижийдээ хэдэн vг хаяласан 
Барцадтай ял барцадтай унахдаа ижийгээсээ нуугаад ээмгийн ламбардчихсан 
Хорвоогийн тоосыг хєдєлгєж явна гээд зугаа цэнгэлд толгойгоо алдахдаа 
Хором болгон хайралсан сэтгэлийн худал гээд хєсєр хаячихсан 
Эх нутаг ижийгээ орхиод одсон тэр хоёр нvдгvйтэй адил тvvний зовлонгийн ойлгоод нэг цохь 
Ээждээ эрхэлж байсан цагаа сангалзахгvй бол тэр дурсамжгvй тэй адил тул тvvнийг хоёр цохь 
Инээд цалгисан бага насандаа хэр ихээр зовоосноо мартвал тvvнийг  нам цохь 
Иргэж хардаггvй энэ орчлонд эхийгээ мартвал тvvнийг vхтэл нь цохь   


ЗХШҮГ