ШУТИС ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50-Н ЖИЛИЙН ОЙГ УГТСАН
НИЙТ БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН
" ЦАСНЫ БАЯР " ӨДӨРЛӨГ ӨНДӨРЛӨЛӨӨ.
" Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 5 дугаар тогтоолын дагуу хоёрдугаар сарыг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбараас зохион байгуулж буй " Бие бялдрын соёл, боловсролыг дэмжих" аян, ШУТИС-ийн 50-н жилийн ойг угтсан арга хэмжээг "Эрүүл агаар- саруул ухаан " сэдвийн хүрээнд багш нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх өдөрлөгийг 2009.02.14-ны өдөр"Улаанбаатар" цанын баазад зохион байгууллаа.
Өдөрлөгт КМТС, ХБТС, ГГТС, БИАС-иуд идэвх, санаачлагтай оролцов.
Багш нарын дунд "Цасны сумо" барилдаан, олс таталтын тэмцээн болон буухиа гүйлтийн тэмцээнийг явууллаа.
ШУТИС-ийн Багш Нарын Зөвлөл
Тэмцээний ерөнхий шүүгч Б.Дорж
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв