Уриалга | |
ШУТИС-ийн 50-н жилийн ойн өмнө номын сангийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн барилгын ажил ид явагдаж байгаа боловч санхvvгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Манай сургуулийн профессор багш нар номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах аянг өрнvvлж эхэллээ. Жишээлбэл: ЭХИС-ийн профессор, багш нар 1-3 кредитийн төлбөрийг, захиргааны ажилтнууд 1-2 өдрийн цалингаа, Төв номын сангийн ажилтнууд дотоод нөөц бололцоогоо ашиглан тодорхой хэмжээний хандивыг номын сангийн барилгын ажилд хандивлах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн БИАС, ГГТС, МТС, НТС, ХБТС, МИС, ХМТС номын сангийн барилгын ажилд холбогдох зардлыг доорхи дансанд шилжvvлээд байна. Нийт профессор, багш, ажилтан, оюутнууд та бvхнийг номын сангийн барилгын хандивын аянд уриалж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Хандивын данс: Номын сангийн барилгын хандивтай холбогдох мэдээллийг Төвлөрсөн номын сангийн library@must.edu.mn хаягаар авна. Холбогдох утас: 314029; 324590-1026; 1027; 99176406; Факс: 976-11-324118 |
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа