2010 оны 9 дүгээр сард Кувейтийн Шейх Нассер Сабах Аль-Ахмад Аль-Сабахыг манай улс болон ШУТИС-д оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдмийн зөвлөлөөс ШУТИС-ийн “Хүндэт доктор”-оор өргөмжилсөн билээ. Харин энэ 9 сарын 9-ний өдөр манай “Хүндэт доктор” Шейх Нассер Сабах Аль-Ахмад Аль-Сабах ШУТИС-д зочилж сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ.


Уулзалтанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор, бүрэлдэхүүн сургуулийн захирал болон газар, албадын дарга нар оролцов. Тус уулзалтаар Шейх Нассер Сабах Аль-Ахмад Аль-Сабах ШУТИС-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд зохих дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд Кувейтын зарим их, дээд сургуультай хамтын ажиллагаа тогтоох талаар ярилцлаа. Мөн ШУТИС-ийн профессор багш, ажилчид болон оюутан залуучуудыг Кувейтын сургуульд очиж туршлага солилцон хамтран ажиллахыг урьлаа. Уулзалтын төгсгөлд ШУТИС-ийн хамт олноос Шейхийн нэрийг монгол бичгийн уран бичлэгээр бичсэн дурсгалын зүйл болон Ю.Болдбаатарын авсан “Шонхорын бүжиг” гэрэл зургийг дурсгал болгон гардуулав.

БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв