ШУТИС-ийн номын санч - соёлын ажилтнууд баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ

Монголын соёл урлагийн ажилтны өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ өдрийг ШУТИС-ийн номын санчид “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн номын санчдыг хамруулан өргөн хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэв. Өдөрлөгийн хүрээнд номын сангийн vйлчилгээний мэдээлэл, танхимын vйлчилгээ, гэрээр ном олгох зэрэг олон vйлчилгээг оюутнуудад танилцуулж, шинээр элсэгч оюутнуудад зориулсан мэргэжлийн, танин мэдэхүй, утга, уран зохиолын чиглэлийн ном сурах бичгээр үзэсгэлэн гаргасан. ЮНЕСКО-гоос ШУТИС-ийн номын санд бэлэглэсэн бодлогын баримт бичиг, статистикийн тоон эмхэтгэл, боловсролын мэдээлэл, судалгааны ном хэвлэл, мөн түүнчлэн техник технологи, нанотехнологи, мэдээлэл харилцаа холбоо, инновацийн чиглэлийн нийт 391 нэр төрлийн 500 гаруй ном, гарын авлага, сургалт судалгаа арга зүйн лавлах, танилцуулах материал, нэвтэрхий толь бичиг болон 100 гаруй танин мэдэхүйн CD, DVD-ийг англи, орос хэл дээр дэлгэн тавьсан байна. Түүнчлэн шинээр элсэгчдэд зориулсан ерөнхий эрдмийн болон  мэргэжлийн ном, сурах бичгийн үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчиллаа.

 

Баярын хурал

Номын санчдын баярын өдрийг ШУТИС-ийн номын санч-соёлын ажилтнууд баярын хурлаар эхлүүлэн хамт олноо манлайлан ажилласан ажилтнууддаа баяр хүргэж ректорын нэрэмжит болон бүрэлдэхүүн сургуулийн нэрэмжит шагнал, Голомт банк, Хаан банк, Санко Сейки зэрэг компаний шагналуудаар шагнаж урамшууллаа. Баярын хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны мэргэжилтэн Ц.Ариунаа, БСШУЯ-ны газрын ахлах мэргэжилтэн, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Баяр, ШУТИС-ийн ректор, проректорууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал болон Голомт банк, Хаан Банк, Санко Сейки зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.

 

Номын санч, мэдээллийн ажилтны сургалт

 Номын санч, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг энэ жил Дарханы Технологийн Сургуулийн номын санд зохион байгуулж, номын сантай танилцах, туршлага солилцох зэрэг арга хэмжээ боллоо. Сургалтанд Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, Анагаах ухааны их сургуулийн номын санчид оролцож мэдээлэл авлаа.


ЗХШҮГ