ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан Г.Отгонбаатар Монгол улс даяар өөрийгөө болон сургуулиа таниулж чадлаа
Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээс санаачлан Монголын улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан ,, Залуу зохион бүтээгч 2011,,  улсын уралдаанд оюун ухаан, мэдлэг чадавхиа батлан авъяаслаг инженер, зохион бүтээгч болохоо харуулж ,, Дугуй задлагч ,, бүтээлээрээ III байр эзэлсэн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Уулын ашиглалтын IV дамжааны оюутан Г.Отгонбаатарт сургуулийн захиргаа, нийт  эрдэмтэн багш оюутнуудаас баяр талархал дэвшүүлж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
БСШУЯ-ны Сайдаас Г.Отгонбаатарт ШУТИС-ийн магистрантурт суралцах эрх олгож батламж гардуулсан болно.  


ЗХШҮГ