Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг 2011 оны 5-р сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, ШУТИС-ийн ГГТС хамтран “Газрын тос-2011” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XVII бага хурлыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 9 цагаас “Чингис” зочид буудлын хурлын зааланд, 15 цагаас ШУТИС-ийн төв байрны 203 тоотод, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн номын сангийн 604 тоот хурлын зааланд зохион байгууллаа. Дээрхи олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хуралд газрын тосны салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, багш, судлаачид болон ОХУ, БНХАУ, Швейцари улс, Австрали зэрэг орнуудаас уригдсан төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Хуралд оролцсон хүндэт зочид: ОХУ-ын И.М.Губкиний нэрэмжит Газрын тосны Их сургуулийн гадаад харилцаа хариуцсан проректор, ТУ доктор, профессор Анатолий Борисович Золотухин, ОХУ-ын Тюмены газрын тос, хийн улсын их сургуулийн проректор ТУ доктор, профессор Анатолий Александрович Серебрянников, БНХАУ-ын Газрын тосны их сургуулийн гадаад оюутны асуудал эрхэлсэн захирал профессор Zhao Xionghu багш нарын хамт, Австралийн шинэ өмнөд Уэльсийн Их сургуулийн Газрын тосны инженерийн сургуулийн профессор Guy Allinson, Швецарийн “Манас” компанийн төлөөлөгч нар.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав