ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран “ШУТИС-Төгсөгчдийн ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөг 2011 оны 5 дугаар сарын 20-нд зохион байгуулагдсан бөгөөд зорилго нь ШУТИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуй нэгж их сургуулийн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг суртачлах зэрэг байлаа.


Өдөрлөгийн нээлтэнд НХХЯамны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа болон нийслэлийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хөдөлмөрийн харилцааны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаатар, БСШУЯамны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан болон ШУТИС-ийн удирдлагууд оролцлоо.

Өдөрлөгт М-Си-Эс групп, Мобиком, Юнител, Энержи Ресурс ХХК, Макс групп, Хас банк, Сүү ХХК, Ник-Петровис ХХК зэрэг монголын томоохон шилдэг ажил олгогчид болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд оролцохоос гадна Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил олгогч байгууллагуудын ирүүлсэн ажлын байрны захиалгыг нээлттэй байршууллаа. Өдөрлөгт нийт 3500 гаруй сул ажлын байр зарлагдсан. Ажил олгогч аж ахуйн нэгжүүд байгууллагуудын зүгээс ажилд сонгон шалгаруулах бодлого, ажлын байранд тавигдах шаардлага ур чадваруудыг ажлын байрны сул орон тооны хамт танилцуулж, ажлын байрны бүртгэлд хамрууллаа. Сургалтын байгууллагын зүгээс төгсөгчдийнхөө мэргэжил ур чадварын талаарх мэдээллийг ажил олгогч байгууллагуудад нээлттэй байдлаар танилцуулан цаашид ажил олгогчидтой хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар яриа хэлэлцээр хийгдлээ.
Өдөрлөгт оролцон ажлын байрны саналуудаа танилцуулсан нийт ажил олгогчиддоо талархал илэрхийлье.
ШУТИС. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 324085
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав