Хамтран ажиллах гэрээ байгуулав

ШУТИС-ийн Механик инженерийн сургууль гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд  2011-2015 он хүртэл ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургууль, Эрхүү хотын Хөдөө аж ахуйн академийн эдийн засаг, инженерийн  факультеттэй хамтран ажиллахаар албан ёсны хамтын ажиллагааны гэрээг байгуулав.

 

Гэрээнд дараах асуудлыг тусгасан болно. Үүнд:
      Багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг бүх талаар хөгжүүлэх талаар: Хамтарсан эрдэм шинжилгээний олон улсын онол практикийн бага хурал, чуулга уулзалт, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх харилцан бие биенээсээ туршлага судалж эзэмших, эрдэм шинжилгээний  хамтарсан судалгаа явуулах, ном гарын авлага гаргах, бүтээлийг сурталчилах, үзэсгэлэн гаргах.
    
Сургалт, дадлага харилцан туршлага солилцох талаар: Багш оюутан солилцох,  харилцан туршлага судлах, сургалтын дадлага хийх, бакалавр, магистрт оюутан, докторантурт багш нараасаа сургах, сургалт нарийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөр хамтарч боловсруулах, лекц унших, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, эрдмийн цол хамгаалах боломжийг бүрдүүлэх юм.
      Бусад ажлын талаар: Оюутны фестиваль, спорт урлагийн арга хэмжээ, уулзалт өдөрлөг зохион байгуулна.
     Дээрхи гэрээний дагуу дараах  ажлууд ойрын үед хийгдэхээр төлөвлөгдсэн болно. Үүнд:
1.    2011 оны 6-р сард Эрхүүгийн ХАА-н Академийн эдийн засаг, инженерийн факультетад  МИС-ийн Логистик тээврийн менежментийн профессорын багаас 1 багш, 15 оюутан, Үйлдвэрлэлийн механикжуулалтын профессорын багаас 1 багш, 15 оюутан тус тус  сургалтын дадлага хийхээр харилцан тохиролцож бэлтгэл ажилдаа орлоо. Мөн  6-рсард ШУТИС-ийн МИС дээр Эрхүүгийн ХАА-н Академиас 2 багш, 30 оюутан ирж сургалтын дадлага хийх төлөвлөгөө гарч батлагдсан.
2.    2011 оны 9 сард  Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургууль 2 багш, 25 оюутан  ШУТИС-ийн МИС-ийн 2 багш, 25 оюутан харилцан оюутны сургалтын дадлага хийнэ.
3.    2011оны 10 сард багш оюутны эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал болно. Цаашдаа гэрээний дагуу ажлууд  хоёр сургуулийн захирлын түвшинд төлөвлөгөө боловсрогдож  батлагдсан   болно.  


ЗХШҮГ