“Олон улсын тээврийн менежментийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

ШУТИС-ийн МИС-ийн “Логистик, тээврийн менежмент”-ийн профессорын баг болон Олон Улсын Тээвэр Зуучийн Төвийн хамтарсан жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ЭШ-ний хурал  “Олон улсын тээврийн менежментийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Зорилго нь Монгол Улс тээврийн салбарыг олон улсын тээврийн зах зээлд холбож, үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд  тус салбарт болж буй шинэчлэлтийн асуудлыг судлан салбарын эдийн засгийн  өсөлтийг дээшлүүлэхэд болон тээврийн салбар дахь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх,  ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нөөц боломж дээр тулгуурлан тээврийн салбарын бизнесийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг тодорхой түвшинд бууруулах ба  тулгамдаж буй асуудлыг зохих түвшинд хүргэхэд энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн багш оюутны судалгаа шинжилгээ,  санал бодлыг хүргэх, онол практикт хэрэгжүүлэхэд  хурлын үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Тус ЭШХ-ыг тусгайлан байгуулагдсан комисс I шатны шалгаруулалтыг 2011 оны  04сарын 11-ны өдөр  шалгаруулж,  II шатанд шалгарсан багш ажилтан, судлаачдын 8 илтгэл, оюутны 8 илтгэлийг 2011оны 04  сарын 23-ны өдрийн  олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  нийт 8 сургуулиас ирүүлсн 44 илтгэлийг шалгаруулж дараах байрыг эзлүүлэв.Үүнд:

Оюутнуудаас:
1.Б.Долгион “Мах нийлүүлэх логистик төв байгуулах судалгаа”    
2. н.Гэсэндондов “Тээврийн лоистик”
3.С.Солонгобаяр “Тээвэр зуучийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь” сэдвүүдэээр тус тус байр эзлэв.
Тусгай байранд:
1.    Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг “Монгол улсын тээврийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэл ашиглах нь, түүний ач холбогдол”
2.    Б.Бямбасүрэн “Монголын төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээний салбарт маркетингийн бодлого явуулах” сэдвээр тусгай байрын шагнал хүртлээ.
Багш, ажилчидаас:
1-р байранд: С.Ариунбаяр “Ачаа илгээгч болон шингээгч цэгүүдийн хоорондох тээврийн хэрэгслийн ашигтай явалтыг тооцох арга зүй”
2-р байранд:  С.Уянга  “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тээвэрлэлтийн зарим асуудлууд”  сэдвээр тус тус байр эзлэв.
Тусгай байранд:
3.    Б.Батбаяр “Зүүн хойд азийн бүс нутгийн төмөр замын тээврийн хөгжил ба даяаршил”
4.    Д.Содномзул “Ажиллагчдын сэтгэл ханамж, байгууллагын амжилтанд нөлөөлөх нь”
5.    Дамбаев.В.Д. /Бурятын ХАА-н Академийн  Тээврийн машин ашиглалтын тэнхмийн эрхлэгч, “Логистикийн төв”-ийн захирал,/ “Развитие транзитного потенциала автотранспортных систем” сэдвээр тусгай байрын шагнал хүртлээ.


ЗХШҮГ