ШУТИС “Улаанбаатар хотын банк”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ШУТИС-ийн удирдлага 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Улаанбаатар хотын банк”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдинням болон “Улаанбаатар хотын банк”-ны гүйцэтгэх захирал А.Энхмэнд, дэд захирал О.Банзрагч нар гарын үсэг зурж баталгаажуулав. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн нийт багш, ажилтнууд жилийн найман хувийн хүүтэй, 15 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр 20 хүртэлх жилийн урт хугацааны орон сууцны зээл авах боломжтой болж байна. Энэ нөхцөл нь одоо монголд хэрэгжиж буй орон сууцны зээлүүдээс хамгийн хөнгөлөлттэй нь юм.  Энэ гэрээний онцлог нь нийтээр мөрдөх зээлийн хүү буурвал дахин хүүгийн хэмжээг бууруулахаар тохиролцжээ.

 

    ШУТИС энэ хичээлийн жилээс эхлэн багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой арга хэмжээ авч арилжааны банкуудтай орон сууцны хөнгөлөлтэй зээлийн гэрээ хийн ажиллаж байна. Өмнө нь, “Голомт банк”-тай дээрхтэй адил нөхцлөөр гэрээ байгуулж байсан юм. Сургуулийн удирдлагын зүгээс цаашдаа урьдчилгаа төлбөрийг 15 хувиас ч багасгах санал банкуудад тавьж байна. Учир нь зээлийн урьдчилгаа мөнгөө бэлнээр төлөх чадвартай багш, ажилчид цөөн байгаа юм. ШУТИС энэхүү зээлийн хөтөлбөрөө цаашид багш, ажилч¬дынхаа орон сууцны хөтөлбөр болгон үргэлжлүүлэхээр төлөвлөөд бэлтгэл ажил хангагдаад байна.

 

    Дашрамд дурдахад, ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтнуудын дунд судалгаа явуулахад орон сууц¬ны хэрэгцээтэй 1100 гаруй хүн байгаагаас огт орон сууцгүй 500 гаруй багш, ажилтан байна. Эдгээр 500 багш, ажилтнаа байртай болгох асуудлыг ойрын гурван жилд шийдвэрлэхээр зорилго тавин ажиллаж байгаа юм. Харин энэ оны хувьд 160 хүнийг орон сууцны зээлд хамруулах аж. Түүнчлэн, энэ жилдээ багтааж 190 айлын орон сууц барьж эхлэх бөгөөд дээрх зээл нь жил бүр 160 хүнд олгогдохоороо давуу талтай юм.


ЗХШҮГ