ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Профессор багш нарын Эрдмийн их чуулган 2011 оны 05 сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай явагдлаа.
Эрдмийн Их Чуулганы ажиллагааг ШУТИС-ийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн нээж үг хэлэв. Чуулганы ажиллагаанд ШУТИС-ийн Проректорууд, газар албаны дарга, бүрэлдэхүүн сургуулиудын захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, профессор багш нар өргөнөөр оролцлоо.      
Эрдмийн их чуулганд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессор, багш нарын Эрдэм шинжилгээний хурлуудад тавигдсан нийт 216 илтгэлээс шалгарсан 29 илтгэлийг ирүүлж, эмхтгэл хэвлүүлсэн ба 16 илтгэлийг сонсож хэлэлцлээ. 
Чуулганы хүрээнд ШУТИС-ийн 2011 оны шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан ба тэргүүн байранд ҮТДС-ийн багш Р.Бадмаанямбуу, Д.Энхтуяа, Р.Мядагмаа нарын “Бүтээгдэхүүний технологийг сайжруулж, чанарыг баталгаажуулахад сорилт, судалгааны лабораторийн үүрэг”сэдэвт илтгэл, хоёрдугаар байранд МТС-ийн багш Г.Батдэмбэрэл, Ш.Чадраабал, П.Мөнхбаатар, Б.Намжилдорж нарын “Нанобөөмийн хэмжээг шинжлэх нэгэн арга” сэдэвт илтгэл, гуравдугаар байранд КТМС-ийн багш Я.Дашдорж, Б.Имина, Д.Эрдэнэчимэг, П.Минж нарын  “Дамжуулах зурвасыг тогтворжуулахад  фракталь шинжтэй холбох”сэдэвт илтгэл,  тусгай байранд  ЭХИС-ийн багш  Д.Содномдорж, С.Ууганбаяр нарын “Цахилгаан системийн горимыг тодорхой бус зорилготой нөхцөлд оновчлох”сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. 
 
Чуулганд амжилттай оролцож шилдэг илтгэлийн эзэд болсон профессор багш нарт болон илтгэл тавьж оролцсон нийт багш нарт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.  
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ГАЗАР

ЗХШҮГ