ХБНГУ-н Бундестагийн (парламент) гишүүн асан, Альтернатив Нобелийн шагналт Херман Шээрийн монгол хэлнээ орчуулагдан гарсан “Эрчим хүчний бие даасан байдал” номын баяр 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болж өндөрлөлөө. Номын баярт ХБНГУ-н Бундестагийн (парламент) гишүүн ноён Hans Josef Fell, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Энхбат, ХБНГУ-с монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Фиишер, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Монголын үндэсний академын гишүүн, ШУТИС-ийн тэргүүлэх профессор академич С.Батмөнх, ШУТТНС-н захирал Ч.Гулнар, ОУ-н сэргээгдэх эрчим хүчний агентлагын нарны технологийн төслийн удирдагч Н.Энэбиш болон профессор багш нар эрдэмтэн судлаачид уншигчдын төлөөлөл оролцож, номын талаарх санал бодол, сэтгэгдлээ хуваалцлаа.
Номын баярыг нээж Монголын үндэсний академын гишүүн, ШУТИС-ийн тэргүүлэх профессор ШУ-ны доктор академич С.Батмөнх үг хэлэн, ХБНГУ-н Бундестагийн (парламент) гишүүн ноён Hans Josef Fell, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Энхбат, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар номын талаар сэтгэгдэл, эрчим хүчний өнөөгийн талаар товчхон дурьдсан. Уг ном нь дэлхийн 6 хэл дээр орчуулагдсан ба монгол хэлнээ ОУ-н сэргээгдэх эрчим хүчний агентлагын нарны технологийн төслийн удирдагч доктор Н.Энэбиш орчуулж олны хүртээл болгож байгаа.
Доктор Херман Шеер нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн,
Евросолар, Европын сэргээгдэх эрчим хүчний ассоциацийн ерөнхийлөгч,
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Түүний сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн
Дэлхийн нарны шагнал
Дэлхийн биоэрчим хүчний шагнал
Дэлхийн салхины эрчим хүчний шагнал
Альтернатив Нобелийн шагналаар тус тус шагнагдсан.
Тайм сэтгүүл түүнийг 2002 онд Ногоон зууны баатар-аар өргөмжилж байсан.
Түүний олноо алдартай бүтээлүүдийн нэг “Нарны эдийн засаг” юм.
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Номын баярын нээлтэнд оролцогчдод номын дээжсээс гардуулж байна... | |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа