ШУТИС-ийн хүндэт профессор Ж.Бямбадоржийн нэрэмжит “Монгол бичгийн уламжлалт олимпиад”-ын төгсгөлийн шатны шалгаруулалт 2011 оны 3 сарын 30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Энэ шатанд ЭХИС, БИАС, ГГТС, ҮТДС, МИС, МХТС, ХБС, НТС, МТС, МС, УУИС-иас шалгарсан 60 оюутан оролцсоноос МС-ийн 3-р ангийн оюутан Ч.Батзаяа I байр, ГГТС-ийн 4-р ангийн оюутан А.Очир, УУИС –ийн 1-р ангийн оюутан Э.Түвшинтөгс нар II байр, МТС-ийн 3-р ангийн оюутан М.Ган-Эрдэнэ, МС –ийн 3-р ангийн оюутан Ц.Мөнгөнзул, УУИС –ийн 3-р ангийн оюутан Д.Мөнхсайхан нар III байр эзэлж энэ жилийн олимпиадыг тэргүүллээ.
Монгол бичгийн уламжлалт олимпиадад идэвхтэй оролцсон, амжилт гаргасан оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье!

БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв