Доктор, профессор Ч.Пүрэвдоржийн номын баяр болов
Монгол Улсын Боловсролын их сургуулийн боловсролын удирдахуйн ухааны судалгаа, арга зүйн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Ч.Пүрэвдоржийн ДУРСАМЖ-ЯРИЛЦЛАГА номын баяр 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд боллоо. Ч.Пүрэвдорж нь ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөгч бөгөөд мөн тус сургуульд олон жил багшилж байжээ. Номын баярт ШУТИС-ийн ЭХИС-д хамтран ажиллаж байсан эрдэмтэн багш болон оюутан шавь нар нь өргөнөөр оролцов. Мөн энэ үеэр ЭХИС-ийн профессор багш нар болон доктор, профессор Ч.Пүрэвдоржийн гаргасан номын дээжсээр үзэсгэлэн гаргажээ.   

  

 


ЗХШҮГ