“Монголия - Россия: новые парадигмы отношений” олон улсын эрдэм шинжилгээний YI-р бага хурал 4-р сарын 21-нд ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд болж өнгөрлөө.
Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн ХБС-ийн Орос судлалын профессорын баг, МУИС-ийн ГХСС-ийн орос хэлний тэнхим, МУБИС-ийн ГХС-ийн орос хэлний тэнхим, Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс хамтран зохион байгуулсан бөгөөд тус хуралд Оросын элчин сайдын яамны элчин зөвлөх
Шманевский А.Ю, зөвлөх Ракшаев Р.Р, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Монголын Орос хэлний Багш нарын холбооны ерөнхийлөгч, ардын багш С.Галсан, ШУТИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн проректор Т.Батбаяр нарын хүндэт зочид урилгаар оролцон хурлыг нээж үг хэлсэн ба хурлын үйл ажиллагааны үеэр ОХУ-ын Иркутск хотын ТЗДС, Казахстан, Буриадын их сургууль, Буриадын монгол, төвд, будда судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн ХБС, Дархан дахь ТС, МУБИС, МУИС, ХЦС, Цагдаагийн академи, Плехановын нэрэмжит ЭЗИС, ХИС, ТЗДС –ийн 19 эрдэмтэн, судлаач багш нар илтгэлээ хэлэлцүүлэв.
“... тус эрдэм шинжилгээний хурал нь уламжлал болсон бөгөөд жил ирэх тусам нэр хүнд нь өсөж , хүрээгээ тэлсээр байна. 2012 онд болох хуралд ОХУ-ын томоохон их дээд сургуулиудын судлаач багш нар, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийг хамруулан оролцуулахад манай байгууллагаас дэмжин оролцох болно..” гэж Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, хатагтай Д.Цогзолмаа хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Хуралд хэлэлцүүлэхээр ирүүлсэн нийт 66 илтгэлийг багтаасан хураангуй хэвлэгдэн гарав.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа