“Дэлхийн номын өдөр” –ийг ШУТИС-ийн номын сангууд өргөн хүрээгээр тэмдэглэн өнгөрүүлэв

       НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын өдөр" болгон албан ёсоор зарласан билээ. ЮНЕСКО-гоос тогтоосон энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
       Уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ өдрийг ШУТИС-ийн төв номын сан, КТМС, ҮТДС, МИС, МХТС, ДаТС-ийн  номын сангууд 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Монголын Үндэсний Номын сангийн мэргэжилтэн Г.Өлзийхутаг “Ном унших соёл”, үйлчилгээний талаар оюутнуудтай чөлөөт ярилцлага явуулж, дэлхийн шилдэг ном, сурах бичгийн үзэсгэлэн гарч, номын дэлгүүр, хэвлэлийн газруудтай хамтарсан номын худалдаа, уншигчдад зориулсан электрон сангийн талаар сургалт зохион явуулсан.






        Оюутнуудын дунд номын талаар, танин мэдэхүйн чиглэлийн асуулт хариултаар “АХА” тэмцээн зохион явуулж 1-р байрыг УУИС-ийн 2 курсын оюутан Ү.Өнөржаргал, 2 байр БИАС-ийн оюутан нар тус тус эзэллээ. Мөн хамгийн бага үнийн дуудлага худалдаа зохион байгуулсан нь уншигчдыг багагүй хөөргөж орхилоо. Номын сангаас олон арга хэмжээ зохиосны нэг хэсэг нь уншигчдын дунд гоц авъяастны тэмцээн байлаа. Тэмцээнд УУИС, КТМС, ХИБТС, МС-ийн оюутнууд оролцож тэргүүн байрыг УУИС, ХИБТС-ийн авъяастнууд манлайллаа.






       Энэ өдрөөр номын сан шилдэг уншигч оюутнуудаа шалгаруулж, ХИБТС-ийн захирал Ж.Туяацэцэг, БИАС-ийн захирал П.Отгонбаяр өргөмжлөл дурсгалын зүйлс гардуулсан.

Шилдэг уншигч оюутнаар:
БИАС-ийн 4 курсын оюутан Т.Мандахтөр
ГГТС-ийн 4 курсын оюутан Б.Мөнхсүх
ГГТС-ийн 2 курсын оюутан О.Төрболд
МС-ийн 3 курсын оюутан Г.Алтансувд
ХИБТС 3 курсын оюутан О.Мөнхдалай
ЭХИС-ийн 2 курсын оюутан Б.Алтанцэцэг
ЭХИС-ийн 1 курсын оюутан Б.Баасанбаяр нар шалгарсан.




Мөн МИС-ийн Номын сангаас Оюутан залуусын дунд Яруу найргын тэмцээн зохион явуулсан.

- Тэргүүн байранд  МСҮТ Компьютерийн операторын 1-р курсын  Л.Хоролсүрэн

- Дэд байранд  МИС-ийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын 1-р курсын оюутан  Г. Золбоо,

- Гуравдугаар байранд МСҮТ –ийн Авто машин цахилгаан засварын  1 а ангийн Д.Одбаяр

- Тусгай байранд МИС-ийн Тээврийн менежментийн 4-р курсийн оюутан  Э.Цэрэнжаргал

нарын бичсэн шүлэг үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.

       Яруу найргын тэмцээнийг Монгол улсын  Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Болор цом уралдааны  гурван удаагын эзэн яруу найрагч Д.Цоодол шүүж, уулзалт ярилцлага хийв.

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр. Тийм ч учраас Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан нь ШУТИС-ийн Хэвлэлийн Үйлдвэр Сургалтын Төв, Аз хур, Боловсрол номын дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, хямдралтай үнээр номын худалдааг зохион явуулсан нь уншигчдын талархлыг хүлээж байсан.





       Мөн Цэвэр орчинд сурч, хөдөлмөрлөцгөөе- Нэг хүн, Нэг цэцэг аяны  үйл ажиллагаатай уялдуулан “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд ногоон орчинг бүрдүүлье”, “Номын сангаа цэцэгжүүлье” аяныг профессор багш, оюутан, ажилтнууддаа уриалж, энэ ажлын хүрээнд багш, оюутан, ажилтнууд өөрийн үйлчлүүлдэг номын сан, уншлагын танхимдаа цэцэг бэлэглэх арга хэмжээ болж өндөрлөлөө.


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан