Их дээд сургуулиудын ерөнхий эрдмийн суурь хичээлүүд болох Гүн ухаан, Түүх, Эдийн засагийн онол, Гоо зүй, Улс төр, Менежмент зэрэг хичээлийн семинар, бие даалтыг “Бүтээлч сэтгэлгээний сургалтын заах арга зүй”-гээр хэрхэн хөтлөн явуулах сургалт семинар 4-р сарын 2-нд амжилттай явагдлаа. Нийгмийн Технологийн сургуулиас зохион байгуулсан энэ сургалт семинарт тус сургуулийн багш нараас гадна Барилгын коллеж, СУИС, МУИС-ийн багш нар зэрэг нийт 30 гаруй багш нар оролцсон бөгөөд Бүтээлч сэтгэлгээний сургалтын “дүрт уншлага, эссе бичлэгийн RAFT болон оюуны идэвхижүүлэлтийг удаан хугацаанд хадгалах INSERT болон Асуулгын аргууд”-ыг суралцаж өөрсдийн заадаг хичээлдээ хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар ярилцлаа. Бүтээлч сэтгэлгээний энэхүү аргуудын боловсролын ямарч шатны бүх төрлийн хичээлд ашиглаж хичээлийг сонирхолтой, оюутнуудыг идэвхийг тогтмол хадгалж байх үр дүнтэй арга гэдэг нь олон улсын бүх шатны сургуулиудын заах арга зүйд хэрэглэгдэж тогтсон боловч манай сургуульд эхлэлийн төдий буюу НТС-аар хязгаарлагдаж байгаа нь харамсалтай санагдаж байна.
Энэ семинарыг Бүтээлч сэтгэлгээний заах аргазүйн сургалтын үндэсний багш НТС-ийн тэргүүлэх профессор Т.Амаржаргал, түүх аялал жуулчлалын багийн дэд профессор Д.Сэрдарам нар удирдан явууллаа. Энэ семинар дараагийн хичээлийн жилийн 10 сард үргэлжлэн явагдана.

ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо