ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 20 жилийн ойг угтаж тус сургуулийн Хүмүүнлэгийн ухааны профессорын баг, БСШУЯ, ШУА –ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуультай хамтран “Нийгэм-хэлшинжлэлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 4 сарын 7-нд зохион байгуулав.

Тус хуралд ШУА-ийн ХЗХ-ийн Алтай судлал төвийн захирал, доктор /Sc.D/ , академич Л.Болд, Д.Баясгалан (Ph.D), Г.Туяа (Ph.D), С.Дугармаа (Ph.D) нарын эрдэмтэн судлаачид, Хүмүүнлэгийн ухааны профессорын багийн судлаач багш нар, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд илтгэл тавьснаас гадна ШУТИС-ийн КТМС \А.Навчаа (Ph.D)\, МХТС \Г.Баярмаа\, МИС \С.Сарантуяа\, ҮТДС \Б.Соёлсүрэн (Ph.D)\, Орхон аймаг дахь Технологийн сургууль\ Ч.Эрдэнэсувд\ нар мөн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тус аймгийн Боловсрол соёлын газрын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцлоо
Хурлын үйл ажиллагаанд АНУ-ийн Англи хэлний судлаач багш Колин Ларж, Сара Ларж, Солонгосын Сүн Чин Хянг их сургуулийн профессор Ким Хун Жин нар урилгаар оролцов.
“Нийгэм-хэлшинжлэлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны профессорын багийн багш нарын эрдэм судалгааны ажлын нэгээхэн чиглэлийг тодорхойлсон ба цаашид залуу багш, судлаачдыг олноор хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар боллоо. Хурал бүтээлч, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрлөө.


“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа