“Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 2011 оны дөрөвдүгээр сарын 8-10-ны хооронд “Боловсрол хөгжил дэвшил 90 жил” үзэсгэлэн гарлаа. Үзэсгэлэн яармагт Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан,технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Боловсролын их сургууль, Их засаг их сургууль, Улаанбаатар их сургууль гэсэн улсын болон хувийн 40 гаруй их, дээд сургууль, 10 гаруй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, гадаад оюутан солилцооны хөтөлбөр, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Мөн ном, сэтгүүл хэвлэлийн 10 гаруй албан байгууллага оролцож байгаагаас гадна боловсролын үнэлгээний төв, мэргэжлийн боловсролын газар, магадлан итгэмжлэх төв, тэтгэлэгт боловсролын төв үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Мишээл групп” хамтран зохион байгуулсан аж. Боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох бодлогын асуудлыг сурталчилах, салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой зохион байгуулжээ. Тус арга хэмжээний үеэр дээд болосролын шинэчлэл, хөжлийн чиглэл, олон улсын түвшиний төсөл хөтөлбөрүүд, сургалтын шинэ арга барил, заах аргачлал, мэдээлэл технологийн дэвшил, багш оюутны эрдэм шинжилгээний ажлууд, их дээд сургуульд элсэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, сургуулиудын танилцуулга, сурталчилгаа, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалт, үнэ төлбөргүй лекцүүд зохион байгуулагдав.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа