П.Очирбатын нэрэмжит Оюутны “Эрдмийн XI чуулган” боллоо

Монгол Улсын Анхны Ерєнхийлєгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит Оюутны “Эрдмийн XI чуулган” 2011 оны дөрөвдүгээр сарын зургааны өдөр ШУТТ номын сангийн хурлын танхим, ШУТИС-ийн төв байрны 203 тоот өрөөнд тус тус амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Очирбат” сан, Энержи ресурс ХХК, зохион байгуулагчаар ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар, ШУТИС-ийн Оюутны холбоо ажиллалаа. Чуулганы нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Монгол улсын гавъяат багш док (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч,  “Очирбат” сангйн тэргүүн П. Очирбат, Энержи ресурс ХХК-ний дэд ерөнхийлөгч Даваахүү нар урилгаар оролцон  оюутнуудад баяр хүргэж үг хэллээ.

 

Тус чуулган нь Төрийн их дээд сургуулиудын дунд илтгэлийн болон бүтээлийн уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулснаараа онцлог давуу талтай болсон. Чуулган нь Техник технологи (нанотехнологи, биотехнологи, бусад), Байгалийн ухаан, экологи, Хүмүүнлэгийн ухаан, Хэл шинжлэл, дизайн, Эдийн засаг, менежмент гэсэн дөрвөн салбар хуралдаан, бүтээлийн уралдаанаар зохион байгуулагдсан. Эдийн засаг менежементийн салбар хуралдаан гуравдугаар сарын 19-нд КТМС-д “Залуу судлаач сан”-ийн ивээн тэтгэлэг дор зохион байгуулагдсан юм. Техник технологи  (нанотехнологи, биотехнологи, бусад) салбар хуралдаанд 28 илтгэл хэлэлцэгдэж, Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанд 10 илтгэл, Хүмүүнлэгийн ухаан, Хэл шинжлэл, дизайны салбар хуралдаанд 11 илтгэл, Бүтээлийн уралдаанд  25 бүтээл, нийт 127 оюутан илтгэл, бүтээлээрээ оролцлоо.

 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд
Техник технологийн салбар комиссын дарга: Д.Энхбат  /ШУТИГ-ын дарга, (Ph.D) доктор /
Гишvvд: Ц.Балжинням /МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, (Ph.D) д
октор /
      Б.Арвинбаяр / ҮХШХ, ХХИБ-ын хэлтсийн дарга/
      Б.Пүрэвсүрэн /ЭХИС-ийн ахлах багш, (Ph.D) доктор /
  Б.Чинзориг /УУИС-ийн ахлах багш /
Хvмvvнлэгийн ухаан, хэл шинжлэлийн салбар комиссын дарга: Д.Болд /ХБС-ийн захирал, (Ph.D) доктор, дэд профессор/    
Гишvvд: Б.Бат-Өлзий /НТС-ийн дэд захирал/
       А.Навчаа /КТМС-ийн ГХТ-ийн эрхлэгч, (Ph.D) доктор, дэд профессор/
Байгалийн ухаан, экологийн салбар комиссын дарга: П.Мөнхбаатар /МТС-ийн захирал, (Ph.D)       доктор, профессор/
Гишүүд: Ж.Арслан /ЭХИС-ийн дэд захирал, (Ph.D) доктор /
         Д.Ганбат /МС-ийн тэргүүлэх профессор, (Ph.D) доктор / нар ажиллалаа.
Шүүгчдийн үнэлгээгээр дараах оюутнууд шагналт байруудад шалгарлаа.

 

Техник, технологийн  салбар хуралдаанд
I байранд:  ҮТДС-ийн ХҮТ - III курсийн оюутан  Д. Хишигсvрэн  “Компьютерийн гарын байрлалын шинэчлэл’’ илтгэлээр
II байранд:  МС-ийн МЗ- IV  курсийн оюутан  Б.Анхчимэг, Б.Бөртэ-Үжин  “Ус цэвэршүүлэх төхөөрөмжний математик загвар’’ илтгэлээр
III байранд: МИС-ийн ҮМ –IV курсийн оюутан Т.Мэндбат “Хог шахаж баглах төхөөрөмж’’илтгэлээр
Тусгай байранд: МТС-ийн ИФ-IV курсийн оюутан А.Мягмарсүрэн “Бетоны карбонжилтын гүнийг хэмжиж насжилтыг тогтоох’’ илтгэлээр

 

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанд
I байранд: БИАС-ийн БИА – IV курсийн оюутан О.Дүүрэнбилэг”Улаанбаатар хотын тоосонцор бохирдлыг бууруулах боломжийг тодорхойлох судалгаа” илтгэлээр
IIбайранд: БИАС-ийн ИБҮБИ-IV-курсийн оюутан Б.Эрдэнэдаваа, М.Мөнхбаатар, Д.Ёндонжамц, Э.Батчимэг, Д.Оюунбаяр Барилгын эко материалын шинж чанарын судалгаа” илтгэлээр
III байранд: БИАС-ийн Архи-IV курсийн оюутан Б.Булган  ”Ногоон дээвэр” илтгэлээр
Тусгай байранд: МТС-ийн ҮОЗИЭ –IV курсийн оюутан Д.Хатанбаатар  “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хоёр байшинт-д экопарк байгуулах төсөл’’ илтгэлээр

Хvмvvнлэгийн ухаан, хэл шинжлэл, дизайны салбар хуралдааны  илтгэлvvд:
I байранд: НТС-ийн НА-III  курсийн оюутан Г.Энхбаяр  “3D SOCIAL WORK” илтгэлээр
II байранд: НТС-ийн НА-III курсийн оюутан Б.Баярцэцэг “Хүүхдийг үл хайхрах явдлаас урьдчилан сэргийлэх нийгмийн ажлын үйлчилгээ” илтгэлээр
III байранд: МУИС-ийн УТС-II курсийн оюутан  Г.Бямбадорж, Х.Золжаргал  “Цахим санал хураах технологи” илтгэлээр
Тусгай байранд: ОрТС-ийн АМБТ-II курсийн оюутан Э.Пүрэвсүрэн “Монгол хэлний“өндөр”, орос хэлний <<высокий>> Үгсийн утга зүйн судалгаа” илтгэлээр

 

Бүтээлийн уралдаанд
I байранд: ЭХИС-ийн СЭХ-II курсийн оюутан Г.Үемаа, Г.Хангай, З.Ган-Эрдэнэ  “Сууц болон гэрийн дулаацуулганд хаягдал лаазаар хийсэн нарны коллекторыг ашиглах туршилт, судалгаа” илтгэлээр
II байранд: УУИС-ийн УУМ-IV курсийн оюутан  Н.Энхбаяр, Б.Болдбаатар “Хүдрийн хаягдал бохирдолтын хэмжээнд хүдэр буулгалтын үйл явц нөлөөлөх нь” илтгэлээр   
III байранд: КТМС- ийн КУС –IV курсийн оюутан  Б.Сундуй  “Хүлэмжийн автоматжуулалт ’’ илтгэлээр
Тусгай байранд: ЭХИС-ийн  ЦЭ-IV курсийн оюутан Ц.Өвгөнхүү, Э.Болор-Эрдэнэ, Л.Мөнхзориг  “Хөдөлгөөнт  үүрэн холбооны сүлжээг хяналт удирдлагын системд ашиглах” илтгэлээр тус тус шалгарав.  

 

Чуулганы хаалтын ажиллагаанд “Эрдмийн XI чуулган” зохион байгуулах комиссын дарга, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат оюутнууддаа хандан баяр хүргэж үг хэллээ. Шагнал гардуулах ажиллагаанд “Очирбат” сангийн гүйцэтгэх захирал О.Хаш-Од, Энержи ресурс ХХК-ний ерөнхий геологич С.Лхагвадорж, ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр, Эдийн засаг нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдинням, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ю.Болдбаатар, УУИС-ийн захирал Л.Пүрэв, НТС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Өлзий , ШУТТН-ын сангийн захирал Ч.Гульнар нар оролцож оюутнуудад шагнал гардуулж, Энержи ресурс ХХК  шагналт байранд шалгарсан оюутнуудад гарын бэлэг гардууллаа. Тус чуулганд хэлэлцэгдсэн илтгэл, бүтээлийн танилцуулгыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлд тусгай дугаараар хэвлүүлэн оролцогч оюутнуудад өгдөг уламжлалтай уламжлалын дагуу оюутан бүрт өгнө.


ЗХШҮГ