ШУТИС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС-ийн Магистрантур, докторантурын алба, бүрэлдэхүүн сургуулиуд,   эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөл хамтран ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Мэдлэгт суурилсан хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны гуравдугаар сарын 2-ноос дєрєвдvгээр сарын 1-ний  єдрvvдэд бvрэлдэхvvн  14 сургууль, хоёр тєв дээр амжилттай зохион байгуулж явууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь сургалт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авьяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох, залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой болов.
Эрдэм шинжилгээний бага хурал нь техник технологийн, хvмvvнлэг хэлшинжлэл байгалийн ухааны, менежментийн гэсэн гурван чиглэлээр явагдаж хурлын II шатлалд ШУТИС-ийн 14 сургууль, хоёр тєвєєс шалгарсан 26 магистрант, 22 докторант илтгэлээ хэлэлцvvлэн уралдлаа.

 

Магистрант нараас техник, технологийн чиглэлээр М.Базаррагчаа (УУИС) “Нарийн сухайтын ордын нүүрсний баяжигдах чанарын судалгаа”-I, Э.Бадрах (ЭХИС) “Монгол орны нөхцөлд газрын гүний дулааны насосыг дулаацуулгад ашиглах нь”-II, Ч.Ренчиндорж (ЭХИС) “Синхрон хөдөлгүүрийн эрчмийн үзүүлэлтийг дээшлүүлэх судалгаа”-III, тусгай байранд А.Жаргалсайхан (КТМС) “Газарзүйн мэдээллийн систем ашиглан замын мэдээллийн санг хөгжүүлэх нь”, О.Тулга (МХТС) “Хөдөлгөөнт WiMax-ын суурь платформын програм хангамж, түүний үр дүн”, Хvмvvнлэг, хэлшинжлэл, байгалийн ухааны чиглэлээр Г.Болормаа  (ХБС) “Уул уурхайн салбарын хятад үг хэллэг, нэр томьёоны орчуулгад хийсэн зарим ажиглалт”-I, Н.Бадрах  (НТС) “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх арга зүйн асуудалд /ШУТИС-ийн жишээн дээр/ -II, Менежментийн чиглэлээр Г.Чинзориг (МИС) “Тээврийн байгууллагын үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагааг үнэлэх үнэлгээ”-I, Т.Батбаяр (БИАС) “Архитектур, орон зайн болон эдийн засгийн төлөвлөлтийн шинэ чиг хандлагыг тодорхойлох нь”-II, Б.Энхнасан  (КТМС) “Математик загварчлалыг удирдлагад хэрэглэх боломж”-III  байрыг тус тус эзэллээ.

 

 

Докторант нараас техник, технологийн чиглэлээр Ж.Мягмаржав (МИС) “АТХ-ээс хаягдах хорт бодисын хэмжээг тодорхойлсон дүн”-I, Б.Болормаа (ҮТДС) “Хялгасан даавууны хэв гажилтын үзүүлэлтүүдийг урьдчилан таамаглах тооцооллын үр дүн”-II, Ц.Баярсайхан (МИС) “Металын гадаргууд өндөр хурдны ширээлтээр элэгдэлд тэсвэртэй бүрхүүл тавих боломж”-III, тусгай байр Ким Ёонг Ми (КТМС) “Монгол Солонгос хэлний орчуулгын систем”, Ж.Нандагсамба (ЭХИС) “Трансформаторын тусгаарлах хийцийн хуучралтын түвшин, насжилт тогтоох нь”,  Хvмvvнлэг, хэлшинжлэл, байгалийн ухааны чиглэлээр Д.Ганболд (НТС) “Гуманизмын философи үндэслэл”-I, У.Мөнхцэцэг (МС) “Математикийн хичээлд компьютерийн программ хангамжуудыг хэрэглэх нь” -II,  Менежментийн чиглэлээр Х.Булгаа  (МИС) “Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх боломж, арга зам”-I, Л.Цэрэнчимэд (КТМС) “Манлайллын онол, хандлагын харьцуулсан судалгаа”-II, О.Чулуунцэцэг (КТМС) “Экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд татварын бодлогын үр нөлөө”-III  байрыг тус тус эзэллээ.
2010-2011 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Мэдлэгт суурилсан хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт магистрант, докторант, эрдэмтэн багш,  эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөлийн гишүүддээ талархан цаашдын сургалт судалгааны ажилдаа бүтээлч амжилт гаргахыг хүсье.  

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА


ЗХШҮГ