Урлагийн наадамд гурван жил дараалан аваргалсан УУИС-ийн амжилтыг ЭХИС-ийнхан зогсоолоо

Жил бүрийн хавар уламжлал болон зохион байгуулагддаг оюутны урлагийн наадмын “Гала” тоглолт Драмын театрт гуравдугаар сарын 30-ны өдөр боллоо. Тус “Гала” тоглолтод оролцож байгаа үзүүлбэрүүд нь гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд ШУТИС-ийн хурлын зааланд болсон ШУТИС-ийн урлагийн наадмын “XI” их наадмаас шигшигдэж эхний таван байр эзэлсэн үзүүлбэрүүд ажээ. Урлагийн наадам гоцлол дуу, бүжиг, хөгжим,  уран уншлага, хамтлаг дуу, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, жүжигчилсэн тоглолт, гоц авьяастан гэсэн есєн номинацийн шилдгүүдийг тодруулахаар өрсөлджээ. Урлагийн наадмын шүүгчээр УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Чинзориг, МУГЖ Д.Жагдаг, МУГЖ, гавьяат багш Д.Галсантогтох, СТА, “Түмэн эх” чуулгын багш Т.Төгсөө, СТА “Guys-666” хамтлагийн дуучин А.Төгсбаяр, кино найруулагч, зохиолч Ж.Мөнх-Оргил нар ажилласан юм. Тус урлагийн наадмыг Оюутны холбоо зохион байгуулж, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн албан ёсоор нээж үг хэллээ. Энэ удаагийн наадам түрүү жилийнхээс хамрах хүрээ өргөн, оролцогчдын үзүүлбэр нь чанаржсан, зохион байгуулалт сайтай болжээ.

 

Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарч ирсэн шилдгүүд урлагийн мэргэжлийн сургуулийнхнаас дутахгүй үзүүлбэрүүд бэлтгэж, үзэгчид, шүүгчдээ уйдаасангүй. Өмнөх жилийнхээс ялгаатай болсон нь гоц авьяастан номинаци нэмэгджээ. Энэ номинацид өрсөлдөж байгаа сургууль бүрийн гоц авьяастнууд шилдэг номеруудыг үзүүлсэн. ЭХИС-ийн гоц авьяастан “bet box” хийж үзэгчдийг алмайруулсан бол УУИС-ийн авъяастан монгол ардын хөөмий хєємэйлж үзэгчдийг шуугиулаад авсан. Мөн урлагийн наадмын өрсөлдөөнтэй үзэгчдийг хөөргөсөн үзүүлбэрүүдийн нэг нь чөлөөт бүжиг байдаг. Чөлөөт бүжгээр өрсөлдөж байгаа сургуулиуд бүгд л өөр өөрсдийн онцлогийг харуулсан зохиомжтой бүжгээр эн тэнцүүхэн өрсөлдөв. Цэнгээнт бүжиг номицани бол шүүгч, үзэгчдийн хүсэн хүлээсэн үзүүлбэр байдаг. Цэнгээнт бүжгийн аваргаар өнгөрсөн жил ДаТС-шалгарсан бол энэ жил ч тэд амжилтаа хадгалж үлдэж чадсан юм.


 

Ингээд урлагийн есөн төрлийн номинацаар өрсөлдсөн оюутнуудад шүүгчид үнэлгээ өгч дуусахад нэгдсэн дүнгээр Гранпри шагналыг ЭХИС хүртэж, МИС удаалав. Гуравдугаар байрт КТМС, тусгай байрыг ОрТС-ийнхан хүртэв. Наадмын хаалтын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдинням, ЗХШҮГ-ын дарга Ю.Болдбаатар, КТМС-ийн захирал Г.Батхүрэл, НТС-ийн дэд захирал Б.Бат-Өлзий, Оюутны холбооны тэргүүн Б.Баярбилэг нар оролцож шагнал гардуулав.

Төрөл

Сургууль

Нэр

байр

 

Гоцлол дуу

ДаТС

Мөнхтүм

1

ХИБС

Ганзаяа

2

УУИС

Г.Очбаяр

3

 

Гоцлол бүжиг

МИС

Б.Монголжингоо

1

ОрТС

Б.Алтанчимэг

2

ЭХИС

Б.Ариунбат

3

 

Гоцлол хөгжим

ДаТС

Энхтулга

1

УУИС

Д.Гантулга

2

МИС

Т.Хонгорзул

3

 

Уран уншлага

УУИС

Д.Гантулга

1

ОрТС

С.Мөнхбат

2

ХБС

Ж.Анхбаяр

3

 

Хамтлаг дуу

ЭХИС

-

1

КТМС

-

2

МИС

-

3

 

Цэнгээт бүжиг

ДаТС

-

1

ОрТС

-

2

МИС

-

3

 

Чөлөөт бүжиг

ЭХИС

-

1

МИС

-

2

ДаТС

-

3

 

Жүжигчилсэн тоглолт

МИС

-

1

ЭХИС

-

2

ДаТС

-

3

 

Гоц авьяастан

ЭХИС

Н.Баярмөнх

1

УУИС

Н.Бат-Эрдэнэ

2

КТМС

Санжханд

3


 

 

 

 


ЗХШҮГ