ШУТИС-ийн ҮЭ-ийн гишүүн профессор, багш нарын анхааралд

ШУТИС-ийн ҮЭ-ийн Хороодын дарга, идэвхтэн нар тус сургуулийн профессор, багш нарын эрх ашгийг хамгаалж 2009-2010 оны хичээлийн жилд тэдний хийж гүйцэтгэсэн нормоос давсан кредитийн хөлсийг олгуулах тал дээр ШУТИС-ийн Захиргаанд шаардах бичиг хүргүүлж, түүний үр дүнд 2010 оны 5-р сарын 26-нд ҮЭ-ийн хороодын дарга нар ҮЭ-ийн Нэгдсэн хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хяналтын хорооны гишүүд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ШУТИС-ийн Ректор, Проректорууд, Ректорын ажлын албаныхантай уулзаж, ҮЭ-ийн гишүүн ба гишүүн бус бүх профессор, багш нарын эрх ашгийг хамгаалж хэлэлцээр хийсэн билээ.

Үүний үр дүнд 2009-2010 оны хичээлийн жилд ШУТИС-ийн профессор, багш нарын нормоосоо давуулан биелүүлсэн (илүүгийн илүү гэх) кредитийн хөлсийг олгуулсан.

2010-2011 оны хичээлийн жилд ШУТИС-ийн профессор, багш нар нормоос давсан (илүүгийн илүү) кредит хийхгүй байхыг анхааруулж 2010 оны 06-р сарын 23-нд бүх хороодод мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно.  Хэрэв 2010-2011 оны хичээлийн жилд багшаас үл хамаарах бодит шалтгаанаар (багш хүрэлцэхгүй, орон тооны багш гадаад явсан, өвчтэй  гэх мэт) зайлшгүй нормоо давуулахад хүрч байгаа бол тухайн багийн профессор, сургуулийн дэд захирал, захирал нараар уламжлуулж, ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газраас тухайн хичээлийн зохицуулалтыг хийлгэж, албан ёсны баталгаа /тушаал/ гаргаж өгсний дараа л уг хичээлийг заах ёстой гэдгийг дахин сануулж байна. Ийм зохицуулалт хийгдээгүй тохиолдолд илүүгийн илүү кредитийн хөлсийг олгох асуудлыг ҮЭвлэл дахин хөндөхгүй гэдгээ мэдэгдэж байна.

ҮЭ-ийн гишүүн профессор, багш нар 2010-2011 оны хичээлийн жилд нормоос давсан илүү цаг гүйцэтгэхэд хүрээд байгаа бол сургуулийн Захиргаанд хүсэлтээ гаргаж тушаал гаргуулсны дараа энэ цагаа орохыг ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хорооноос зөвлөж байна. Хэрэв тушаал гаргахгүй бол нормоос илүү давсан цагаа заахгүй байх нь таны эрхийн асуудал гэдгийг бид сануулж байна. Хөдөлмөрийг чинь бодитой үнэлэхгүй, хөлс олгохгүй хичээл заалгаж байгаа бол та МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу МУ-ын шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулж болно гэдгийг ШУТИС-ийн ҮЭ-ийн зүгээс сануулж байна. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлж, Хүний эрхийн Тунхаглалд заасан эрхээ эдэлье.

 

ҮЭ-ийн Нэгдсэн хороо

2011.03.31