Жил бүр ШУТИС-д ажиллаж байгаа 55, 65, 75, нас хүрч буй эмэгтэй, 60, 70, 80 нас хүрч буй эрэгтэй багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулдаг билээ. Энэ онд 60, 70, 80 настай эрэгтэй 55, 65, 75 настай эмэгтэй нийт 34 багш, ажилчдад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Тухайлбал НТС-ийн 80 нас хүрч буй Ш.Лувсандорж, ГГТС-ийн О.Гэрэл, МХТС-ийн Т.Рэнцэндорж гэх зэрэг ШУТИС-д олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудад хүндэтгэл үзүүлж байгаа юм.


Мөн энэ үеэр ЭХИС-ийн Цахилгаан систем автомажуулалт, МС-ийн Инженер математикийн мэргэжлээр бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл авсан ЭХИС, МС-иудын захирлуудад батламж гэрчилгээг гардуулав. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин ҮТДС-ийн дэд профессор Д.Алтансүхэд спортод оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Үндэсний олимпийн хорооны алтан медалиар шагнасан байна.

БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв