ШУТИС-ийнхан энэ сарын 12-нд оюутнуудын эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа. Шинжлэх ухаан технолгийн төв номын санд болсон уулзалтад ШУТИС-ийн төгсөгч бєгєєд 2010/11 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж байгаа оюутны эцэг, эхчvvд оролцжээ. Уулзалтыг ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газар, Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Е-нээлттэй сургууль, бүрэлдэхүүн 17 сургуулийн сургалтын албадууд хамтран зохион байгуулсан юм. Эцэг эхчүүдийг сургуулийн хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн талаар тодорхой мэдээлэл өгөх, цаашдын хамтын ажиллагааг зохих түвшинд гаргаж санал бодлоо солилцохоор урьсан байна. Энэ үеэр СБЗГ-ын дарга Н.Ганзориг бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлуудтай хамтран “Сургалтын үйл ажиллагаа, кредит тогтолцоо”-ны талаар танилцуулсан бол Сургалтын проректор Я.Наранцэцэг “ШУТИС-ийн өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн нээлттэй их сургууль”-ийн талаар танилцуулав. Эцэг эхчүүд цайны завсарлагаар ШУТИС-д элсэн суралцаж байгаа хүүхдүүдийнхээ тухай мэдээллийг бүрэлдэхүүн 17 сургуулийн сургалтын албанаас авах боломжийг зохион байгуулагчид бүрдүүлсэн байна.


Хэсэг хугацаанд завсарласны дараа ШУТИГ-ын дарга Д.Энхбат “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх боломж” сэдэвт илтгэлээр уулзалт үргэлжлэв. Мөн Е-нээлттэй сургуулийн дэд захирал Р.Төрбат “Дээд боловсролд мэдээллийн технологийн оролцоо” гэсэн сэдвээр илтгэл тавьж, магистрын зайн сургалт дахь Е-Хичээлийн танилцуулгыг үзүүлсэн юм. Тус уулзалтанд оролцсон эцэг эхчүүд сэтгэгдэл өндөртэй байгаа илэрхийлж цаашдаа ямар арга хэмжээ зохион байгуулах, сургуулийн талаар ямар мэдээлэл авах санал хүсэлтэй байгаагаа бичгээр зохион байгуулагчдад уламжилсан. Мөн уулзалтанд оролцогчдод ШУТТН-ын санг танилцуулав.


ЗХШҮГ
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа