“Цагаан хоол-эрүүл мэнд” номын дээжээс ШУТИС-ийн төв номын санд бэлэглэв.

Цагаан хоол-ногоон гариг ТББ-аас Монголын Мянганы Сорилтын Сангийн (ММСС) тэтгэлгээр хэрэгжүүлж буй “Цагаан хоол-эрүүл амьдрал” эрүүл мэндийн төслийн хүрээнд хэвлэгдсэн “Цагаан хоол-Эрүүл мэнд” номын баяр Улсын Үндэсний номын санд 2011 оны 01 сарын 18-нд болж номын дээжийг Монгол улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сангийн салбарууд, 21 аймгийн төвүүдийн номын сан, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 50 гаруй номын санд бэлэглэсэн бөгөөд ШУТИС-ийн төв номын санд уг номноос 12-ийг гардуулав. Номын баярт оролцсон номын санчдад цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус болон хүний хөгжлийн талаар лекц уншив.

Энэхүү номонд  цагаан хоолны ач тус, шим тэжээл, чиглэсэн болон зохицуулагч үйлчлэл,  түүхий эдийн талаарх шинжлэх ухааны орчин үеийн болон уламжлалт мэдлэгийг боломжтой хэмжээгээр багтаасны дээр цагаан хоолны түүхий эд, жор, технологи, мөн хоолны өнгөт зургуудыг оруулж,  250 орчим ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлийг ишлэл болгов.

 Цагаан хоолны үндсэн түүхий эд болох үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, самар, үр, сүү цагаан идээний эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг монголын болон гадаадын эрдэмтдийн судалгааг үндэслэн тайлбарласан болно. Монголд түгээмэл хэрэглэдэг хүнсний зарим ургамлыг өнгөт зургаар үзүүлж, тэдгээрийн монгол, латин, англи, орос нэршил, илчлэг болон шимт бодисын агууламж оруулав. Номонд зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, ундаа, амттан зэргээс бүрдсэн нийт 67 нэр төрлийн цагаан хоолны жор, технологи, мөн тэдгээр хоолны илчлэг болон шимт бодисын агууламжийг тооцож оруулав.

Монголын хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжиж, эрүүл мэндэд анхаарч, улмаар төсөл хэрэгжүүлэх боломж олгосон хийгээд энэхүү номыг ивээн тэтгэж олны хүртээл болгож буй Монголын Mянганы Cорилтын Сангийн сайн үйлсэд талархал илэрхийлье.

Номын товч мэдээлэл:

ü  Ном зохиогчид: Н.Оюундарь, Л.Оюунгэрэл, Н.Очирмаа

ü  Тунгааж толилсон: Г.Лхагваа, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор

ü  Хуудасны тоо: 224

ü  Формат: 60x90 1/16 A4 (өнгөт)

ü  Хэвлэсэн газар, он: “Улаанбаатар принт” ХХК, 2010

ü  ISBN: 99929-61-64-3

Цагаан хоолны мэдээлэл, зөвлөгөө, сургалтын талаар сонирхсон хувь хүн, хамт олон, байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Номтой холбоотой санал, зөвлөмж, хүсэлт хүлээн авах хаяг:

“Цагаан хоол-Ногоон гариг” ТББ-ын VEG сургалтын төв

Утас: 99094134, 99188511, 98111525                     

Веб хаяг: www.veg.mn

Е-майл: veg.mongolia@gmail.com