Ой, модны үйлдвэрлэлийн салбарын мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж байгаа оюутан залуусын дунд “Бидний мэргэжил-Бидний бахархал” сэдэвт уралдаан ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн(ОМССХ)-д зохион байгуулагдлаа. Уралдаанд I.FI200, I.FI318, I.FI347 хичээлүүдийг судалж буй оюутнууд оролцож “Бодит сургалтаар баталгаат мэдлэг чадвар олгоно” сэдэвт бүтээлийн үзэсгэлэн давхар зохион байгуулав. Тухайн салбарын үйлдвэрлэлийн чиглэлээр суралцагч залуус, хамт олонд эзэмшиж чадвал мэргэжил бүхэн нийгмийн болон хувь хүний хөгжлийн ирээдүйг чиглүүлэгч хөтөч болохыг бодит жишээгээр ойлгуулах, эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд уралдааны үндсэн зорилго оршиж байгаа ажээ. ШУТИС-ийн ОМССХ, Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Мод боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний “Хикару” ХХК-ийн хамтын санаачлагаар зохион байгуулсан байна. “Бидний мэргэжил-бидний бахархал” уралдаан хоёр төрлөөр зохион байгуулагджээ. Ой модны үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр 1, 2 дугаар курст суралцаж байгаа оюутнуудын дунд “Миний мэргэжил-миний ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, 3, 4-р курсын оюутнуудын дунд “Салбарын үйлдвэрлэлийн хөгжилд миний оруулах чадамж” сэдэвт бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, интерьер төлөвлөлт, интерьер дизайн, технологийн шинэ шийдэл зэрэг чиглэлээр өрсөлдлөө.



ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо