Нанотехнологи, материал судлалын лабораторийн нээлт 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Т-байрны 501 тоотод боллоо. Тус лабораторийн нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Ганбямба, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдинням, МТС-ийн захирал П.Мөнхбаатар болон бусад хүмүүс оролцов. Нанотехнологийн шинжлэх ухаан нь манай улсын хувьд анхан шатандаа хөгжиж байгаа ажээ. Харин энэ лаборатор нээгдсэнээр илүү өргөн хүрээнд сургалт, судалгаа явуулах боломжтой. Лабораторт материал судлал, хатуу биеийн физик, нанотехнологийн салбарт эрдэм шинжилгээ, сургалтын ажил явуулах ажээ. Материал, эрдэс түүхий эд, бодисын кристалл бүтэц, найрлагын судалгаа, Нанобөөмийн хэмжээний иж бүрэн шинжилгээ, Монгол орны эрдэс түүхий эд, бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа хийнэ. Тус лабораторт Фотоны хөндлөн корреляцийн спектроскоп PCSS (NANOPHOX), Нунтгийн рентген дифрактометр PHILIPS PW 1750, Нунтгийн рентген дифрактометр Enraf Nonius Delft 583, Нунтгийн рентген дифрактометр ДРОН 2.0, Дериватограф, Оптик микроскоп, дээж хатаах ба шатаах зэрэг судалгааны төхөөрөмжүүд тавигдсан байна.
Нанотехнологи нь 1000 нанометрээс бага хэмжигдэхүүн бүхий олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг тайлбарлахад хэрэглэгддэг шинээр бий болсон томьёолол. Нано хэмжигдэхүүн гэдэг нь 1 метрийг 1 сая хуваасан буюу хүний үсний диаметрийн 1/80000 (80000-ны 1-тэй тэнцэх), эсвэл устөрөгчийн атомын диаметрийг 10 дахин авсантай тэнцэх өчүүхэн жижиг хэмжигдхүүн юм. Дэлхий дахинд энэ технологи нь компьютерийн санах байгууламжийг зохион бүтээгчид, анагаах ухаан, хими зэрэг олон салбарын судлаачдын хувьд орчин үеийн шинжлэх ухаанд гаргасан хувьсгал мөн гэж үздэг. Уг технологи нь дэлхий дахины шинэ ололт амжилтын үндэс болж байгаа билээ.
ЗХШҮГ
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа