ШУТИС-ийн ДаТС-ийн Байгалийн ухаан болон ШУТИС-ийн Математикийн сургуулийн Математикийн салбараас хамтран зохион байгуулсан “Инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын математик боловсролын зарим асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2010.12.04-2010.12.05-нд ШУТИС-ийн Дархан Уул аймаг дах Технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдав.
Нийгэм улам бүр мэдээлжиж, хүний амьдралын чанарын шалгуур өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд зөвхөн урт, өндөр, өргөн гэдэг гурван хэмжүүрт амьдралд сургах нь хангалтгүй болж, олон хэмжүүрт орон зайд амьдрах ухаан, чадвар эзэмшүүлэх нь математикийн боловсролын гол зорилго болж байна. Ийм нөхцөлд сургалтын хөтөлбөр, орон зай, цаг хугацааны, мэдээллийн, сэдэл сонирхлын болон материаллаг хүчин зүйлийг зөв зохион байгуулах нь чухал юм. Энэ хуралд хоёр сургуулийн профессор багш нар дээрх сэдвээр сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэн чөлөөт ярилцлага зохион байгуулж орчин үеийн математикийн сургалтанд тавигдаж байгаа чухал асуудлыг хөндсөн зөвлөмж гаргалаа.


БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв