Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн тушаалаар бүтээлч сэдэл, шинэ бүтээл олныг гарган үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлж буй ШУТИС-ийн Хүнсний инженер зүй, биотехнологийн сургуулийн профессор Л.Дамдинсүрэнг “Шилдэг зохион бүтээгч” тэмдгээр шагнажээ. Тэрээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын 13 патент, ашигтай загварын 10, зохиогчийн эрхийн 3 гэрчилгээ эзэмшдэг. Түүний оюуны өмчийн бүтээлүүд үйлдвэрлэл, амьдралд хэрэгжиж байгаагийн жишээ нь “тарагны хөрөнгө гаргаж авах арга”-аар 1993 он хүртэл Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд хөрөнгө үйлдвэрлэж, нийслэл, Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн Сүүний үйлдвэрүүд, аймгийн Хүнсний комбинат, Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрийг бүрэн хангаж, уг хөрөнгөөр үйлдвэрлэсэн тараг 1989 онд чанарын 1 дүгээр анги, “алтан медаль”-ийн болзол хангажээ. “Элгэн тараг бүрэх арга” нь сүүний жижиг үйлдвэрүүдэд 1992 оноос нэвтэрч, одоо ч ашиглагдаж байна. Сүүний хүчлийн бактерийн цэвэр өсгөврийн хөрөнгө гарган авах, байгалийн хөрөнгийн бичил биетнийг гүүний хатаасан саамаар идэвхижүүлэх аргыг сүүний үйлдвэрүүдийн болон эрдэм шинжилгээний лабораториудад хэрэглэж байна. Сүүнхүчлийн бактерийг тасралтгүй өсгөвөрлөн монгол тараг үйлдвэрлэх аргын үечилсэн ажиллагааны хувилбарыг сүүний дунд үйлдвэрүүд ашиглаж байгаа бөгөөд урсгал аргыг нэвтрүүлэх бэлтгэлийг зарим компанид хийж байна. Профессор Ц.Батсүх нарын хамтарсан Ингэний сүүний ааруул “Camelast”, Ингэний ариутгасан сүү “Camelast” ашигтай загваруудын үндсэн дээр Дундговь, Өмнөговь аймгуудад жижиг үйлдвэр буй болж, эдгээр багц бүтээгдэхүүн 2006 онд ШУТИС-ийн үзэсгэлэнд тэргүүн байранд шалгарч байв.

ШУТИС хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо
Ахмадын зөвлөлөөс 2026 оны “Жинин-мини аватор-Хөх хот” аялал 2026 оны 07-р сарын 16-наас 7 шөнө 6 өдрийн хөтөлбөртэйгөөр явах болсныг мэдэгдье.
“Газрын тос-2026” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС болон БНХАУ-ын Чунчиний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа