ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ” уралдаан 2010 оны 12 дугаар сарын 4-ний өдөр урлаг зааланд боллоо. Уралдааныг 9 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Япон сан, Япон улсын ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо дэмжигч байгууллагаар оролцов. Тус уран илтгэлийн уралдааны эхний шатанд 8 их, дээд сургуулийн 85 хүн оролцож бичгийн шалгалт өгчээ. Эдгээр ороцогчдоос шалрагаруулалт хийж 10 хүнийг сонгон шалгаруулж энэ удаагийн “Мартагдашгүй тохиол” сэдэвт уран илтгэлийн уралдаанд оролцуулсан байна. Япон улсын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Аояма Дайсүке, “Жайка” төлөөлөгчийн газрын орлогч дарга Иваи Ацүмү, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Фүжишима Юкиё, МУБИС-ийн ГХС-ийн багш Д.Бурмаа нар шүүгчээр ажиллаа.Тус уралдааны эцсийн дүн гарахад нэгдүгээр байрыг МУИС-ийн оюутан М.Аюурзана, хоёрдугаар байрыг МУИС-ийн Э.Бөртэ, гуравдугаар байр ШУТИС-ийн ХБС-ийн Ж.Хишигжаргал тус тус шалгарсан юм. Харин тусгай шагналыг МУИС-ийн С.Мөнхцэцэг хүртэв.


БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв