Монгол улсад Хүнсний Аж Үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг “Хүнсний ажилчдын өдөр”-тэй хамтатган 2010 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 178 тоот тушаалаар шийдвэрлэсэн.
Үүнтэй уялдуулан Хүнсний технологийн профессорын багаас багш, оюутнуудад “Мэргэжилээ сурталчлах 7 хоног”-ийг явуулж дууслаа.
Тус ажлын хүрээнд Хүнсний Аж Үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндчилгээ гаргах, Оюутан суралцагчдын дунд “АХА тэмцээн” зохион байгуулах, Зурагт ханын сонин гаргах, ”Бид юу хийж сурав?” сэдэвт үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах түүнчлэн гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа замын цагдаа, зам цэвэрлэж буй ажилчдад зориулж “Сэтгэлийн өглөг” зэрэг ажлуудыг тус тус зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс
Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн / нээлттэй хаалганы сарын аян /-ы хүрээнд СХХэлтсийн даргын 38 тоот тушаалын дагуу Дархан уул аймагт суралцаж буй оюутан залуусын дунд “Хүнсний аюулгүй байдлын-бүтээгдэхүүний баталгаажуулалт” сэдэвт ОПБХ зохион байгуулагдлаа.
Үүнд: Хүнсний технологийн профессорын багийн ХҮТИ-ЭА-оюутан Ш.Солонго, Б.Энхзаяа Тэргүүн байр эзэлсэн амжилттай оролцлоо.

ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо