БНСУ-Монгол Улсын Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн сургалтын тоног төхөөрөмжийн анхдугаар үзэсгэлэн 2010 оны 11 дүгээр сарын 17-19-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт гарч байна. Үзэсгэлэнг БНСУ-ын “Мугпу” их сургууль, “Хүрээ” мэдээлэл холбоо технологийн сургууль, ШУТИС, Мэдээлэл технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж байна. БНСУ-ын бүх шатны сургуулийн сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг танилцуулж байгаа ажээ. Тус үзэсгэлэнд БНСУ-ын “NETVISION TELECOM”, “С&С INSTRUMENT”, “HANBACK ELECTRONICS” компаниудад үйлдвэрлэсэн 150 гаруй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж тавьжээ. Тоног төхөөрөмжүүд нь бүрэн дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдад физикийн ба цахилгаан техник, электроникийн чиглэл, нарны эрчим хүч ашиглахтай холбоотой техник хэрэгсэл, багаж төхөөрөмж байна. Мөн их, дээд сургуулийн эрчим хүч электроник, холбооны салбарын хэмжих хэрэгсэл, робототехник, тооцон бодох машин, цахилгаан телеметрийн сүлжээ, удирдлагын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээ танилцуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУЯ, ШУА, Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, профессор багш, оюутан сурагч, сонирхогчид оролцов. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар БНСУ-ын Ерөнхий боловсролын ба Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, багш оюутан, сурагчдад танилцуулах улмаар энэ чиглэлээр хоёр орны боловсролын байгууллагууд гэрээ байгуулан хамтран ажиллах боломж бүрдэх гэнэ. БНСУ-ын сургалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг манай боловсролын системд авч хэрэглэх зорилготой ажээ.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа