2010 оны 10 сарын 30-31 хооронд БНСУ-ын Бурёон хотын Тэчон далайн эрэгийн Ocean View Hotel-д MUSTAK (MUST Association in Korea)-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын ШУТИС-ийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн (MUSTAK-ийн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн) хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэллээ. Мөн ЭШХуралд MUST-ийн Солонгос улс дахь багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд профессор Л.Батхишиг, профессор Ён Ил Ким, профессор Б.Отгонбаяр ба спонсор компаний гишүүд оролцсон ба ЭШХ-ийг профессор Л.Батхишиг удирдан явуулсан. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас ADTEC, ETRI, ESSENTEL ба Camp Net, Монголын талаас ШУТИС оролцлоо.
MUSTAK-ийн анхны эрдэм шинжилгээний хуралд боловсролын удирдлага, хэрэглээний матетамик, био болон хими технологи, мэдээлэл холбоо, робот, монгол хэлний синтез, эрчим хүч ба эртний уран зураг судлал гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүллээ.
Эдгээр өгүүллүүдээс шилдэг өгүүллийг шалгаруулсан ба нийт оролцсон хүмүүсийн санал, хурлыг удирдсан хүмүүс болон ивээн тэтгэгчдийг төлөөлөлийн саналыг үндэслэн тодруулахад Chonbuk National University-д Металлургийн инженер чиглэлээр суралдаг, ШУТИС-ийн Материалын Технологийн Сургуулийн багш Адилбишийн Ганпүрэвийн тавьсан ”Pulse plating of copper from acid electrolyte: A study ofmorphology and some physical parameters” сэдэвт илтгэл шалгарч шилдэг өгүүллийн гэрчилгээ ба мөнгөн шагнал (300.000 вон) гардаж авлаа.
MUSTAK (MUST Association in Korea)-ийн хоёрдугаар эрдэм шинжилгээний хурал Монголдоо болно.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа