БСШУЯ, “Кнауф”, “Юнайтед” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторийг шинэчлэн тохижуулж ашиглалтанд орууллаа. Лабораторийн нээлт 2010 оны аравдугаар сарын 14-ний өдөр КТМС-ийн дэргэдэх лабораторийн байранд болов. Ёслолын туузыг БСШУЯ-ны газрын дарга Ө.Сүхбаатар, СБЗГ-ын дарга Н.Ганзориг, тэргүүлэх профессор Д.Сүнжидмаа нар хайчилж лабораторийн үйл ажиллагааг нээсэн юм.


Барилгын инженер архитектурын сургуулийн барилгын материалын итгэмжлэгдсэн лаборатори нь барилгын дэвшилтэт материал, бvтээцийн судалгааны тєвийг тvшиглэн ажилладаг байна. Тус лаборатори нь итгэмжлэлийн хvрээний дагуу портландцемент, шавар тоосго ба гулдмай, өнгєлгєєний тоосго, царууц тоосго, шалны керамик хавтанцар зэрэг бүх төрлийн барилгын материалд шинжилгээ хийж, дvгнэлт єгдєг ажээ. Лабораторийн хvрээнд барилгын материалын физик-механик шинжилгээ, бетоны орцын норм, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үл эвдэх сорилын туршилтууд, єгєршилийн судалгаа, петрографын туршилт, химийн болон эрдэс найрлагын туршилт гvйцэтгэдэг байна. Лабораторийн нээлтийн үеэр “Ezcon” компанийнхан 2009-2010 онд амжилттай суралцсан тэргүүний 3 оюутанд бүтэн жилийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэгийг цаашид жил бүр олгож байхаа компанийн удирлагууд амалсан юм.
ЗХШҮГ
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав