Маркетинг нь зах зээлд хөтлөх түлхүүр шинжлэх ухаан, хэрэглэгчдийг татах урлаг тул зах зээлийн харилцаанд шилжсэн улс орнуудын хувьд уг асуудлыг зөвхөн дотооддоо төдийгүй, олон улсын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Иймээс Монгол улсын ШУТИС,КтМС – ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багаас БНСУ – ын ЧонбукынҮндэсний Их Сургуультай хамтран маркетингийн олон улсын анхдугаар хурлыг 2010 оны 10 –р сарын 15 ны өдөр ШУТИС – ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулав.
Энэхүү хурал нь маркетингийн шинжлэх ухааны цаашдын хөгжлийн чиг хандлага, онол – практикийн тулгамдсан асуудлаар гадаадын эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцох, тэдний маркетингийн чиглэлээр хийж буй эрдэм судлалын ажлын үр дүнтэй танилцах, тэдэнтэй судалгааны ажлын арга туршлага солилцох өргөн боломжыг олгосон төдийгүй Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт дүгэнэлт өгч, манай оронд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар гадаадын эрдэмтэн судлаачдын санал зөвлөмжийг сонсох анхны уулзалт болсоноороо чухал ач холбогдолтой, онцлог үйл явдал болж өнгөрлөө.
Энэхүү анхдугаар олон улсын хурлыг нээж ШУТИС – ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга, Док(Ph.D).проф Д. Энхбат үг хэлсэн ба хуралд БНСУ – ын талаас ЧонбукынҮндэсний Их Сургуулиас 2 профессор,7 доктор оюутан, Монголын талаас маркетингийн мэргэжлийн 50 гаруй зочид төлөөлөгчид уригдан оролцов.
Хуралд Солонгос, Австрали, Япон зэрэг 5 орны 23 эрдэмтэн судлаачид илтгэл ирүүлсэн ба хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарч олон нийтийн хүртээл болов.
Ийнхүү бидний хамтран зохион байгуулсан энэхүү хурал өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж, ажил хэрэгч, бүтээлч, нөхөрсөг уур амьсгалд явагдаж амжилттай өндөрлөсөн юм.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг