ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль энэ сарын 15-16-ны өдрүүдэд 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Эх орны аж үйлдвэрийн хөгжлийн шаардлагаар эрдэс баялгийн судалгааг өргөтгөх, улмаар олборлох, ашиглах бодлого төр засгийн ээлжит зорилт болон дэвшигдэж байгааг харгалзан 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс геологийн мэргэжилтнийг эх орондоо бэлтгэх шийдвэр гаргажээ. Түүний дагуу МУИС-ийн газар зүйн салбарын 3-р ангиас 13 оюутныг геологийн 3-р анги болгон шинээр 38 оюутан элсүүлэн сургаж, МУИС-ийн дэргэд Геологи-минералогийн тэнхим байгуулагдсанаас эхлэн тус сургууль нь геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, геофизик, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, хайгуулын болон газрын тосны өрөмдлөг, олборлолт, ашиглалтын инженерүүдийг бэлтгэх үйл ажиллагаа өргөжин ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болж эдүгээ хөгжлийнхөө 50 жилийн ойтой золгож байна.
Ойн үеэр Геологийн салбарын гадаад, дотоодын эрдэмтэн профессор, инженерүүд хуран чуулж “Төв Азийн геологи ба металлогени” сэдэвтэй Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн XVII Симпозиум”, “Геологийн бөоловсрол 50”, “Монгол орны Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаа хийсэн юм.
Энэхүү хуралд зөвхөн монголын геологийн салбарынхан төдийгүй ОХУ, Япон, Хятад улсаас энэ чиглэлийн их сургуулийн профессорууд хүрэлцэн ирж илтгэл тавьлаа. Хурлын үеэр геологийн салбарын 50 жилийн түүхэн замнал, уламжлал шинэчлэл, цаашдын зорилт болон салбарын шинэтгэлийн бодлого, тулгамдсан асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн юм. ШУТИС-иас төрсөн алдартнууд, гавьяат геологич, төрийн шагналтан, шинжлэх ухааны докторууд гээд үе үеийн төгсөгчид энэ өдөр төрөлх сургуулийнхаа ойд хүрэлцэн ирлээ.
Д. Оюун
ЗХШҮГ
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа