Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага хоорондын 2006-2011 он хүртэл хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд “WITH” төрийн бус байгууллагын 100%-ийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 58 дугаар дунд сургууль, Архангай аймгийн “Хүмүүн” цогцолбор 2 дугаар сургууль болон Булган аймгийн Дашинчилэн сумын дунд сургуулийг нийслэл, аймаг, сумын загвар сургуулиар сонгон “Сургуулийн үдийн хоол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол улсын ШУТИС.Хүнсний инженер, биотехнологийн сургууль /ШУТИС.ХИБС/ болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага нь 1994 оноос эхлэн хамтран ажиллаж, 2000 онд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийг үүсгэн байгуулсан. Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон харъяа Шим тэжээл судлалын төв нь “Сургуулийн үдийн хоол” төслийг манай оронд амжилттай хэрэгжүүлэхэд үндсэн хэрэгжүүлэгч байгууллага нь болж хамтран ажилласаар ирсэн билээ.
Уг төсөл нь нийслэлийн 58 дугаар сургуульд 2006.11.17-ны өдрөөс нээлтээ хийн хэрэгжиж эхэлсэн ба 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар 1-5 дугаар ангийн нийт 1250 гаруй сурагчид төсөлд хамрагдаж байна. Төслийн туршилтын хугацаа дуусч буйтай холбогдуулан 2010.09.29-ний өдөр БСШУ-ны дэд сайд Ч.Куланда, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Очирбат, БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн тэргүүн Park June Kyo тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын ЭСЯ, НБГ, ШУТИС, ШУТИС. ХИБС, УМХГ, НМХГ болон холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 58 дугаар сургууль дээр зохион байгуулагдав.

Шим тэжээл судлалын төв
2010.10.11
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа