ШУТИС-ийн ХБС-ийн солонгос судлалын профессорын багаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хангыль үсгийн баяр” энэ оны аравдугаар сарын 11-нд урлаг танхимд нижгэр болж өнгөрлөө.
ХБС-ийн солонгос хэлний инженер багш, техникийн орчуулагч мэргэжлээр сурч буй 1-4-р курсын оюутнууд өөрсдийн солонгос хэлний мэдлэг болон урлагийн авьяасаа уралдуулсан. Энэхүү баярт солонгос үг олох ба тайлбарлах, солонгос хэлээр шүлэг орчуулах, хэлзүйн нөхцөлөөр өгүүлбэр зохиох тэмцээн явагдсанаас гадна анги бүрийн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Баярын үеэр тус профессорын багаас зохиогдсон “Солонгос дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээний эхний байрын эзэд дуугаа дуулахад үзэгчид алга нижигнүүлэн баяр хүргэв.
Оролцогсод туйлын өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Оюутны мэдлэг, чадварыг сорьсон ийм тэмцээн зохиох нь тэдний сурах идэвхийг өрнүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн тус дэмтэй ажил болдог билээ.
ЗХШҮГ
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв