ШУТИС-ийн Математикийн сургуулийн 10 жилийн ойд зориулсан оюутны шатрын багийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт буюу 2010 оны 9 дүгээр сар 25-ны өдөр хичээлийн нэгдүгээр байрны 409 тоот өрөөнд болж өнгөрлөө. Тэмцээнийг ШУТИС-ийн Математикийн сургуулийн Шатрын клуб зохион байгуулав. Тэмцээний ерөнхий шүүгчээр математикийн сургуулийн ахлах багш Улсын ерөнхий шүүгч шатрын спортын мастер Ө.Цэрэн, шүүгчээр шатрын спортын дэд мастер доктор, профессор Д.Батхуяг, дэд профессор Г.Яргай, туслах шүүгчээр доктор, ахлах багш Б.Сэр-Од, доктор, ахлах багш Т.Батзул нар ажиллав.
Энэ тэмцээнд МИС, ГГТС, БИАС, НТС, УУИС, ХБТИС, КТМС, ҮТДС, Математикийн сургуулийн оюутнууд болон ШУТИС-ийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийн сурагчдаас 16 багийн 48 оюутан оролцож авхаалж самбаа оюун ухаанаа сорин уралдав. Тэмцээнд ГГТС-ийн Г.Баттүвшин ахлагчтай баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагналаар, МИС-ийн Ж.Алтангэрэл ахлагчтай баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагналаар, УУИС-ийн А.Болдбаатар ахлагчтай баг гуравдугаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Тэмцээнд идэвхитэй оролцон нийт 6 өрөг дараалан хожил авсан ГГТС-ийн оюутан Э.Одгэрэлийг Математикийн сургуулийн шатрын клубын нэрэмжит тусгай байрын шагналаар шагнав.

Шатарын тэмцээнд оролцсон тамирчид ба шүүгчид 2010 оны 9 дүгээр сар 25.

ГГТС-ийн оюутан Э.Одгэрэлд Математикийн сургуулийн Шатрын клубын нэрэмжит тусгай байрын шагналыг шатарын спортын дэд мастер Б.Батхуяг гардуулж байгаа нь.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ГГТС-ийн баг тамирчид

Тэмцээнд 2-р байр эзэлсэн МИС-ийн баг тамрчид 2010 оны 9 дүгээр сар 25

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг