2010 оны 10 сарын 04-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд Роялпост ХХК-иас гадаад сэтгүүлийн хандив өргөх арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ЗХШҮГ-н дарга Д.Батбаяр, ШУТИГ-н дарга Д.Энхбат, ШУТТНС-ийн захирал Ч.Гульнар, МС-ийн захирал Т.Намнан, ХБС-ийн захирал Д.Болд, Роялпост ХХК-ийн ерөнхий захирал Н.Болдбаатар профессор багш, уншигчдын төлөөлөл оролцлоо. Роялпост ХХК-иас уул уурхай, геологи, эдийн засаг танин мэдэхүй, хүнсний чиглэлийн 40 төрлийн 150 гаруй, 3 500 000₮ сэтгүүлийг хандивласан. Сэтгүүлийг тогтмол хэвлэлийн уншлагын танхимаас унших боломжтой.
Шинэжлэх Ухаан технологийн төв номын сан
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв