“Жендер ба бизнес эрхлэлт хамтдаа” сургалт болж өндөрлөв.

ОХЭДТөвд 9 сарын 9-11-нд “Жендер ба бизнес эрхлэлт хамтдаа” сургалт   явагдав. ОХЭДТөв нь Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн Холбоотой хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бизнес эрхлэлтийн цуврал сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн “Жендер ба Бизнес эрхлэлт хамтдаа”  сургалтын зорилго нь бизнесээ амжилттай эрхэлж хараат бус ажлын байр буюу өөрөө өөртөө ажлын байр бий болгож бизнесээ эрхлэхэд  хүмүүсийн хүйсийн онцлог тэдгээрийг харгалзан хэрхэн  үр дүнд хүрж болох талаарх дэлгэрэнгүй танилцуулж хамтран багаар ажиллав. Сургалт 1. Жендер болон бизнес эрхлэлтийн үндэс, 2.Бизнес эрхлэгч  ба түүний орчин, 3.Бизнесийн төсөл, 4.Хүмүүс, зохион байгуулалт ба менежмент гэсэн 4 үндсэн модулийн дагуу уг хөтөлбөрийн хүрээнд явагдлаа. Сургалтын хаалтын ажиллагаанд МАОЭНХ-ны Хөдөлмөрийн харилцааны газрын орлогч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн албаны дарга Ц.Эрдэнэбаатар хүрэлцэн ирж сургалтанд хамрагдаж амжилттай төгссөн оюутнуудад баяр хүргэж сертификатыг гардуулав. Тэрээр хэлэхдээ “уг сургалтанд хамрагдаж өөрөө өөртөө ажлын байрыг бий болгон бизнесээ эхлүүлэн амжилттай яваа олон хүмүүс байгаа бөгөөд ШУТИС-ийн оюутан залуус та бүхнийг мөн тийм  байна гэдэгт итгэлтэй байна” гэв. Энэ удаагийн сургалтанд ахлах болон төгсөх курсын оюутнууд ихэнх нь хамрагдсан бөгөөд сургалтын талаарх сэтгэгдэлдээ:

ШУТИС-МИС-ийн оюутан Гантуул: Энэ сургалтанд суусандаа баяртай байна. Миний бодож төсөөлснөөс шал өөр, энгийн ойлгомжтой, хүнд үлдэхүйц байлаа. Бид өөрсдийн биеэрээ туршиж дасгал даалгавар хийж байсан нь их таалагдлаа. Мөн сургалтын багшийн ур чадвар сайн байлаа. Бие биенийгээ танихгүй олон хүүхдийг нэгтгэн хамт олон болголоо.  Дараагийн цуврал сургалтанд суухыг хүсэж байна. Манай сургууль төвөөс хол болохоор иймэрхүү зүйлээс орхигддог. Энэ удаа  МИС-ээс олон оюутан суулгасанд баяртай байна.

 

   

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв


ЗХШҮГ