2010 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлаар ректор Б.Дамдинсүрэн эрдмийн цол хүртсэн багш нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө. Мэргэжлийн боловсролын салбарт олон жил идэвхи, зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн БИАС-ийн ахлах багш Л.Пүрэв, Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхийн төлөө идэвхийлэн ажилласан Монголын Барилгын үндэсний ассоциацийн ерөнхий зөвлөх Л.Шагдаррагчаад ШУТИС-ийн хүндэт профессор цол олгож жуух бичгийг нь гардуулсан юм. Мөн КТМС-ийн тэргүүлэх профессор Ө.Эсболд, МХТС-ийн ахлах багш Т.Нарантуяа нар дэд профессор, НТС-ийн ахлах багш Ю.Болдбаатар доктор цол хүртэж, үнэмлэх дипломоо гардан авлаа.


ЗХШҮГ
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв