МУИС, ШУТС болон ШУТИС-ээс хамтран зохион байгуулж буй “Оновчлол, Симуляци бо Оновчтой удирдлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаагаа 2010 оны 07 сарын 25-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол-Японы төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ хурлын гол зорилго нь Хэрэглээний математикийн оновчлолын чиглэлийн дэлхийд тэргүүлэх эрдэмтэд хуран цугларч энэ чиглэлийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчилахад оршино. Энэ нь Монголын шинжлэх ухааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой болллоо.
Энэ удаагийн хуралд АНУ, Герман, Япон, Австрали, Бразил зэрэг 5 тивийн 18 орны 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоны 70 гаруй нь гадаадын, 50 орчим нь дотоодын эрдэмтэн судлаачид юм. Үүнд: Принстоны Их Сургууль, Империал Коллеж, Киотогийн Их Сургууль, KAIST, Гумбольдын Их Сургууль зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын эрдэмтэд ирж илтгэл тавин нэгдсэн хуралдаанаар 17 илтгэл, салбар хуралдаанаар 100 гаруй илтгэл Хэрэглээний математик, Компьютер, Инженер болон Эконометрикс зэрэг салбаруудаар хэлэлцүүлэгдлээ.
Хурлын гол чиглүүлэгчдээр Профессор Р.Энхбат (МУИС), Доктор Ч.Алтаннар (Иипериал Коллеж, Их Британи), Профессор Ц.Идэр (Версалийн Их Сургууль, Франц), Профессор П.Пардалос (Флоридагийн Их сургууль, АНУ), Профессор С.Пистикополос (Империал Коллеж, Их Британи), Профессор В.Липпе (Мюнстерийн Их сургууль, Герман) зэрэг олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хурлуудыг олон удаа амжилттай зохион байгуулж байсан эрдэмтэд оролцлоо. Хурлын ерөнхий мэдээллийг www.ise.ufl.edu/cao/cosc2010 хуудаснаас авах боломжтой юм.
Манай ШУТИС-ийн Математикийн Сургууль болон KTMС-иас 10 гаруй профессор багш нар өөрсдийн судалгааны ажлаараа илтгэл таж оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг АНУ-ын Элчин сайдын Яамны Олон нийттэй харилцах алба, “Космо групп” ХХК, МСS Кока-кола компани, ИНРИА лаборатор зэрэг шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үнэлдэг, бизнесээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөн явуулдаг хувь хүмүүс, хамт олон ивээн тэтгэж байгаад хурал зохион байгуулагчид гүнээ талархаж байна.
ЗХШҮГ
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа